УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэхүү хуулийн төслийг Г.Ганболд тэргүүтэй гишүүд өргөн барьсан юм. Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх явдал байлаа. Үүний дагуу 2017, 2018 онд тус бүр хоёр хувиар гэх мэтээр нэмэгдсээр 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 болж нэмэгдсэн.
Харин цар тахалтай холбоотойгоор төрийн албан хаагчид, гадаадын хөрөнгө оруулалттай төслөөс цалинжиж байгаа иргэдээс бусад иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг ирэх долоодугаар сарын 1 хүртэл цуцлаад байсан юм. Энэхүү хуулийг баталснаар уг хоёр хувийн нэмэгдэл он дуустал цуцлагдаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна