С.Энхболд: Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэх өвчтөний зардлыг 7.7 сая төгрөгөөр баталсан

Т. Тэргэл
Өчигдөр 13 цаг 00 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн С.Энхболд энэ үеэр Ковид19-ийн халдвартай өвчтөнүүдэд зарцуулагдах шинэчилсэн төсвийг танилцууллаа.

"Анх батлагдсан 8 сая төгрөг нь 28 хоног эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлэх хүн дээр гаргасан тооцоо байсан. Одоо эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан тарифыг шинэчлэн батлуулсан. Өөрөөр хэлбэл хөнгөн өвчтөн зарцуулах төсөв нэг сая 50 мянга төгрөг байгаа бол хүндэвтэр, хүнд өвчтөнийг гурван сая 500 төгрөгөөр эмчлэх тооцоо гарсан. Харин маш хүнд буюу сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хүний зардал 7.7 сая төгрөг байхаар баталсан. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэлийн зэрэгцээ эрчимт эмчилгээний зардал, ажилчдын цалин багтаж байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна