Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боллоо. МУ-н Засгын газраас чиглэл болгож, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзах үеэр эмч, сувилагч, асрагч нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зурсан байна.
Үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн салбарын 20 мянган ажилчны цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг өмнө нь хүргүүлсэн юм. Мөн вакцинжуулалтын тарилт бүрийн 5000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд 7 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс 3 тэрбум нь аймаг, орон нутгийн Эрүүл мэндийн газарт, нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд 4.5 тэрбумыг тус тус хуваарилжээ. Өмнө нь вакцинжуулалтын тарилт бүрт олгох ёстой мөнгө анхан шатны байгууллага дээр гацдаг байсныг ийнхүү шийдвэрлэсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгүүдэд очих ёстой санхүүжилтийг дор бүр нь шийдэж, бас холбогдох байгууллагуудыг шахаж ажиллаж буй талаар салбарын сайд С.Энхболд мэдэгдсэн. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хангах чиглэлээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа нь нууц биш. “Улаан бүс”-д ажилладаг нэг эмч өмнө нь 10 хүн хариуцаж ажилладаг байсан бол энэ тоо өнөөдөр 40 болжээ. Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас Covid-19 цар тахлаар өвчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 200 гаруй эмч, ажилтан Covid-19-д өртсөнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.39
Цалинг нэмэхгүй бол наад коранаагаа хаяад түц ажиллуулцгаасан дээр шүү
Хариулах103.10.23.147
Ачаалалтай л байгаа байх.гэхдээ сайн ажиллаарай даа.корона нэрийн дор зарим нь жаргаад байгаа шүү.
Хариулах202.126.90.70
Эмнэлэг битгий хэл нийслэл даяараа одоо хөдөө орон нутаг нь улаан бүс болчихоод байхад төр засаг удирдаж байгаа хүмүүс юмыг ямар нүдээрээ хараад байнаа. Өрхийн эмч сувилагч нар маш их ажлыг хийж байна. Мөн резидент эмч нар гэж нэргүй орхигдсон хүмүүс байна.
Хариулах192.82.71.215
Резидент эмч нар хамгийн хямд өртгөөр ажиллаж бна. Эд нарт цалингийн урамшуулал, нэмэгдлийг тэгш эрхтэй олгох хэрэгтэй. Тэд адилхан ажиллаж, адилхан ядарч, адилхан өвдөж бна.
Хариулах66.181.160.109
Битүү багтай өдөр шөнөгүй ажиллаж байгаа лаборантууд нь хамаагүй юм бол байна уу
Хариулах66.181.161.5
Өвөрхангай аймгийн Гэмтэл тасаг ийн хэдэн авилгачид байна нар гар хардаг хариуцлагагүй авилгачид иргэд хөөрхий дугтуйнд мөнгө хийгээд миний дэргэд өгч бөйсаныг би 2 нүдээрээ харсан цалин нэмж хэрэггүй шүү
Хариулах202.126.90.140
Өвөрхангай аймгийн Гэмтэл болон мэс заслын тасагийнхан арай л юм бна лээ шүү. Авилгаа илрүүлчихээд цалингаа нэмүүлээд ажлаа чин үнэнчээр хийсэн дээр бхаа.
202.9.46.100
Дан ганц эмч, сувилагч гэлтгүй эмнэлгийн ажилчин, ажилтан бүгдийн цалин хөлсийг нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Тэд бүгд л эрсдэлтэй газар амрах чөлөөгүй хэзээд бэлэн ажиллаж байгаа. Ялгаварлаж болохгүй байхаа.
Хариулах192.82.87.205
зөв зөв
202.126.89.144
Uund bas surguuli tsetserlegiin emch nar ch hund nuhtsuld ajillaj bgaa.
Хариулах202.126.90.39
Хуцваа. Цэцэрлэг. Сургуулийн багш нарын ажил гэж юу байдаг юм.сул цалинтай хогууд тэдний хэрэггүй.
192.82.91.251
Улаан шар ногоон бүс гэлтгүй бүх ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй бас тэр илүү цаг урамшуулал, өрхийн эмнэлгүүдийн ч адилхан бүгд л хамгийн их ажлыг хийж байна. Нийгмийн асуудлыг нь Цэрэг хүчний байгууллагуудтай адилхан болгох хэрэгтэй шүү. Тэтгэвэртээ гарч чадахгүй бурхан болж байгаа нь зөндөөн
Хариулах202.126.90.47
Odoo ogch bgaa tsaling $ ruu shiljuulvel umnuh nemsen geed bgaanuud bvgd hudlaa bolj buurdan bolox ni haragdana
Хариулах66.181.161.16
Jolooch bs orhigdoh yum joloochgvigeer alhaad yvdaggvi bailtai ger orondoo vr hvvheddee ch haragdahgvi eelj shinjilgee havitluud zooh gd amrah sohoogvi l ajillaj bn
Хариулах202.126.90.80
эмч сувилагч л гэх юм энд шинжилгээ авдаг шинжилгээ хийдэг лаборант нар нь хоцрогдоод байх юм энэ хүмүүс чинь улаан бүсрүү хамгийн түрүүнд ордог шүү.
Хариулах202.126.90.70
Эмнэлэг тэр чигтээ улаан бүс болсон. Ялангуяа лаборантууд маш эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Тэр битгий хэл жолоочид хүртэл хамаатай
202.126.90.88
Golomtond ajillasan emch suvlagch adrsgch nariin tsaling l nemeh yumuu Busad ariin alband ajillaj bga emch suvlagch nar ni yah bolj bna
Хариулах84.132.144.88
Neeren tiin
66.181.186.93
Өгсөн цалингаар нь яаж амь зуух задаргаа гаргаад өг гэхэд чадахгүй ЗГ ш дээ.тэгээд торгох болохоороо захын цагдаа 50.0 р торгоно.харгис нийгэм
Хариулах66.181.186.93
Ямар гэнэн итгэмтгий юм бэ?4 дахин гэвэл 2 дахин нэмнэ.2 дахин гэхээр 30 % нэмэх үү үгүй юү.
Хариулах66.181.161.88
Асрагч нь тэгээд яахын? Хамгийн муу муухайтай хуггалдаж байдаг улс биз дээээ
Хариулах202.126.89.11
Шинжилгээ хийж шинжилгээ авч байгаа баг яагаад дурьдагдахгүй байгаа юм бэ эрүүл мэндийн салбарын ажилчдаа дунд нь талцуулж тэлцүүлээд байгаа юм бэ вакцин тарьсан хүн мөнгөтэй байхад шинжилгээ хийсэн хүн эрүүл мэндийн салбарт хэрэггүй ажил хийгээд байнуу
Хариулах66.181.161.14
Тийм шүү үнэн
73.225.92.219
Emch suvilagch gehiin asragch nar hamag hvndiin hiij bga shde yagaad dan emch suvilagch geed bgan be
Хариулах202.126.89.168
Улаан бүсэд ажиллаж бга нь л эрсдэлтэй бүсүү өдөржингөө шөнөжингөө нойр хоолгүй хэдэн цагаар ч хамаагүй ажиллаж бга шинжилгээ авч бга шинжилгээ хийж бга нэргүй хүмүүс нь ядарч цөхөрч бна шүү
Хариулах202.55.188.105
Эмч эмч л гэхийн.энэ хүний ард хамгийн их үүрэг хийж бга ажилыг нь сувилагч асрагч нар хийдэг шдээ.эд нар хүн биш юм шиг л байх юмдаа.цалин нэмж бга бол эмчээс нь эхлүүлээд сувилагч асрагч үйлчлэгч жолооч инженэр техникч манаач гээд бүгдийг нь л нэмэх хэрэгтэй.энэ хүмүүс ч гэсэн маш их эрсдэлтэй орчинд ажилж байгаа шүү
Хариулах103.212.119.194
Эмч ажилчид өвчтөнд хоол хийж өгч байгаа тогооч нар хаачив аа бүгд хоолгүй ажиллаж байгаа юм уу өвчтөнүүд бас хоол идэхгүй эдгээд байгаа юмуу
202.55.188.108
Ганцхан голомтод ажилсан ажилчид л цалин нэмэгдэж бга бол бас л ялгавартай л юм.голомтод ажилж бга хүмүүсийнхээ ар талыг нь авч үлдэж бгаа ажилчид яах вээ.Яагаад ийм сонин байдаг бнаа.нэмж бгаа бол бүгдийг нь ялгахгүй нэмсэн нь дээр шдээ
Хариулах203.91.115.49
vnen sh dee ylgamaargvi l bn shvv
202.55.188.108
Вакцинд ажилсан мөнгийг хатгалт бүрийн тоогоор биш ажилсан өдрөөр нь бодож мөнгөө өгсөн шдээ.Хаанаа ингэж шийд гаргаад хаана нь энэ мөнгө нь идэгдээд байдаг юм болдоо
Хариулах202.179.27.149
Монгол улс мундаг эмч нартайшд уг нь, дандаа гадаад эмч нарын зураг тавих юм чаос
Хариулах202.126.89.130
ганц голомт гээд улаан бүсийнхэндээ л цалин нэмчих юм биш биздээ орсон хүмүүс. өвдсөн хүмүүсийнхээ бүх ар талыг даагаад маш их ачаалалтай бгаа ажилчид зөндөө бгаа шүү
Хариулах192.82.71.204
Энэ засаг суулийн уед их бееренхий (чиглэл) егдег шийдвэргуй цаг аргацаасан уйл ажиллагаа явуулдаг боллоо.Ж-нь Еренхий сайд О,Э эруул мэндийн сайдад ковид-19 р хун ухуулэхгуй байх чиглэл егсен.Тэгээд яасан? Одоо ухсээр л бна. Бур ч олноор ухэх болсон.Тэгэхээр энэ (чиглэл егсен ) гэдэг угийг нэг бол буруу хэрэглээд эсвэл бур хэрэглэхгуй бх нь дээр бх ее!?
Хариулах66.181.180.141
нарийн мэргэжлийн 1- эмнэлгийн хагалгааны эмч нар халдвартад дуудлагаар очиж хагалгаа хийдэг тул мэс заслийн эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй тэд халгаалалтын хувцастай 5-6 цаг зогсож халдварт өвчтэй хүнд хагалгаа хийж агаар дутагдсанаас муурч унасан бодит баримт ч бий
202.55.188.93
Ymnii nemegdehgui gesen batalgaa baina uu. Zuvhun emch emnelgiin ajilchdiinhaa hodoodiig duurgeed baival uvchlul bagasaj uu. Ajil orlogogui irged chini ta nariin tansaglald suhurch unah bailgui.
Хариулах139.5.217.204
ЭМ Сайд нь сайн байна шүү,манай багш нарын сайд байдаггүй ээ
Хариулах66.181.161.63
Гэртээ хэвтэж өайж яагаад барьцаад байгаа юм. Ер нь сүүлийн үед багш нар гэж хүүхдэд хичээл заана гэж домголдог болсон ш дээ.
192.82.84.177
Ямарч эрсдэл үүрэхгүй гэрээсээ ажлаа хийгээд цалингаа авж байсан санагдахын
202.9.47.55
Албан ёсны шийд гараагүй ээ! Нэг юмны сургаар л баахан худлаа сэвэх юм... Энэ зураг нь хятад эмч нар бололтой л харагдаад бх юм, монгол эмч нарын зураг өч төчнөөнөөрөө баймаар юм
Хариулах66.70.190.19
Bolloo gej yaasan ch tarchighan ed ve dee. Ajlaa hiij l baigaa bol tsalin avna, bur ter tusmaa hund nohtsold, odor shongui ajillaj baigaa bol nemegdel huls avah ni zui yosnii hereg. Neg ih gaviya baiguulchihsan yum shig shaadgaa bolih heregtei l dee. Hudlaa shaagaad l ard tumnii setgel sanaag oodrog bailgachih byalzuuhain togloltod ni manius avtaj dogdlood baij bolohgui ee. Ajaad baih ni ee ene MANgaruud gedeg chin MAN managariinh bish harin bid oorsdoo mangar bolhooroo iim songolt hiisnii tsugal ch yum shig. MAN namiinhan min odoo ard tumen ta nariig buh shatand chin bolomj olgoson hemjeegeeree itgej, huleej suugaa shuu. Ta naraaas ediin zasgiin daatstai bodlogo huleej suugaa shuu. Ternees bish tor buhniig medeed komandlaad l neg ih enerch, hairlasan dur uzuulehiig huseegui shuu. Suvilagch nariin tsaling 2 dahin nemeh gedeg chin bodlogiin ajil bus harin aj ahuin jijig asuudal uuniigee uzel sartaldaj reclamdah hereg ogt baihgui. Harin ta nar Mongolchuudiin aj amdraliig buheld ni oorchilj, irgen bur olrlogo ashig ni 2,3 bur 4, 5 dahin nemegduulsen "eneregchiin" durd togloh bus yeroosoo irgediinhee ediin zasgiin haraat bus baidliig nemegduulj, ediin zasgiin chadavhiig bainga tutamdaa saijruulahiig l huleej suugaa gedgiig oilgo...
Хариулах103.57.93.219
Тэгмээр юм дээ
Хариулах64.119.21.95
За болж дээ.
Хариулах64.119.24.186
ene said bishee zailj uz
Хариулах66.181.161.92
Bugdig ni nemeh heregtei emch suwilagch l geed baihi