Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Маргааш буюу 2021 оны зургаадугаар сарын 28-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана гэж мэдээллээ.
Харин өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 844, хоёрдугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 103.1 хувь буюу 982894 нь нэгдүгээр тунд, 91.1 хувь буюу 868360 нь бүрэн тундаа хамрагдаад байна.
Мөн нийт 1646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна