МУУГЗ, тус сургуулийн багш Н.Буянбаатар: “Гаргаад ир, би басаж байна”

Админ
2021/07/20

Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барихаар болсныг багш, оюутнууд эсэргүүцэж байгаа билээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Монгол Улсын Консерваторын хашаанд барих барилгын ажлын талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан өнөөдөр тус сургуулийн багш нар хэвлэлийнхэнд хандлаа. 

Энэ талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУК-ын багш Н.Буянбаатар "Нэгдүгээрт, Монгол Улсын Консерваторын зарим удирдлагын зүгээс анх сургууль өргөтгөх, цаашлаад цогцолбор барьж, бага зайд Боловсролын үнэлгээний төв барих гэрээнд анх гарын үсэг зурсан. Уг гэрээг хүчингүй болгохыг шаардаж байгаа. Хоёрдугаарт, Худлаа мэдээлэл өгч эрх зүйн чадамжгүй хүмүүсээр буруу ойлголт төрүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан үүрэг гүйцэтгэгч н.Пүрэвхүүг огцруулахыг шаардаж байна. Гуравдугаарт, Удирдах зөвлөлийн гишүүд болсон төрийн төлөөлөл Боловсролын тухай хуульд заасан үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул тэднийг солиоч ээ гэдэг асуудал тавьсан" гэдгийг хэллээ.

Мөн уг хийсэн мэдээллийнхээ төгсгөлд “Энэ сургууль Монголд цорын ганц тусгайгийн тусгай оцгойгийн онцгой эрхтэй байгууллага . Энийг төр харж чадахгүй юм бол төр гэж байх хэрэг юу байгаа юм бэ. Хууль батлах ямар хэрэгтэй юм бэ. Тэр хуульд  чинь юу гэж байгаа юм. Боловсролын төрийн захиргааны байгууллага нь харьяа байгууллагынхаа төсвийн юугаар санхүүждэг цорын ганц сургуулийнхаа газрыг дээрэмдэж болно оо гэж хууль байгаа юм уу. Гаргаад ир би басаж байна. Хууль бүх хүнд Монгол улсын газар нутаг дээр гадаадын харьяат ч байсан аж ахуйн нэгж  ч байсан төрийн өмчит компани ч байсан хууль үйлчлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан байсан ч хууль үйлчлэх ёстой.Бид нарыг нэг До Ре-гоосоо өөр юм мэддэггүй донгио малууд гэж бодсон юм уу. Битгий солиор гэж хэлмээр байна” гэв.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.102
    2021/07/22

    Төрийн өмчийн газар биз дээ.Энэ сургуульд хамаагүй шүү.Төр төрийн өмч барьж байна.

    Хариулах
  • 202.9.46.235
    2021/07/21

    Энэ өвгөн хэний зараалаар ийм утга учиргүй тэмцэл хийгээд байгаа юм болдоо

    Хариулах
  • 202.9.40.15
    2021/07/21

    Зөвлөгч нь өнөө пүрэвхүү юу ман цаашид ч ийм л байна даа.ардчилагчдын хийсэн замаар ардчилаагүй нам нь л ардчилал шударга байдал гэдгийг мэдэхгүй юмс мэдэмхийрээд комнистоороо тэнэгрээд ардчилалыг яаж явуулахаа но солиороод 30жилийн 25 жилд төр самарч байна.Бусдын гаргасаг замыг булааж яаж ямар замаар явахыг мэдэхгүй сөнөөж байнаа энэ ман-намын мангарууд.өөрсдөө ардчлалд оролцоогүй байж ичих хэрэгтэй.м

    Хариулах
  • 202.126.89.14
    2021/07/20

    Ishh huurhii min argaa barj bn daa. Idej uuhaas naashgui novshnuudg ogtsruul

    Хариулах
  • 202.179.24.254
    2021/07/20

    uragschgui tortei ,bid odoo yaandaa

    Хариулах