СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой орж ирэх болжээ


Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Уг могой нь  ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг бөгөөд 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй. 

Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шаргал байна.

Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой байдаг гэнэ. 

Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай.

Хэрэв нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг анхааруулж байна.

                                                                                                                                                                                        Х.Есү



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.66
    2021/07/24

    Хэн оруулж ирэв хятадууд уу

    Хариулах
  • 192.82.70.66
    2021/07/24

    Юу хуцаад байдаг юм

    Хариулах
  • 103.212.118.234
    2021/07/22

    Мэдэрч байж итгэхэд шашин оршино

    Хариулах
  • 103.212.118.234
    2021/07/22

    Анхны цаг хугацаа гэж бий юу. Хэрвээ бий бол. Ид шид илбэ хоёр ялгагдаж хувьсалын онол худлах болох нь нотлогдоно

    Хариулах