Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байрлах нийтийн дасгалын төхөөрөмжийг буулгана гэж мэдэгджээ. Тодруулбал, дасгалын төхөөрөмжийг тойроод архидан согтууралт, хулгай дээрэм, хог шороо их гардаг. Мөн фитнесийн төхөөрөмжийг арчилж тордох, камержуулах ажил хийхэд төсөв санхүү хүрэлцэхгүй байгаа гэж тус хорооны засаг дарга В.Хүрэлбаатар мэдэгджээ.
Энэхүү дасгалын төхөөрөмжийг уулын фитнес ч гэж нэрлэдэг. “Чийрэг Монгол" ТББ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор тохижуулж байрлуулсан. Үүнээс хойш нийслэл хотын аль ч хэсгээс явган аялагчид ирж дасгал хөдөлгөөн хийх болжээ.
Олон улсын жишигт биеийн тамир, дасгал хөдөлгөөний төхөөрөмжийн тоог ихэсгэх бодлогыг төрөөс нь дэмждэг байтал манай улсад хулгай дээрэм их гардаг, камержуулах төсөв байхгүй гэсэн шалтгаанаар буулгах шийвдэрийг гаргаж байна.
Л.Лхагважав
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна