Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талон авдаггүй анхны сум болжээ

2021/08/04

Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-нд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг сургалтад хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж ажилласнаар улс, аймгийн хэмжээнд улсаас хүнсний талон авдаггүй болж байгаа анхны сум болсон байна.

 Уг ажлуудыг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн сумынхаа ИТХ, ЗДТГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд 2021 онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түтгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулсан байна. Одоогоор тус аймгийн хэмжээнд уг үйлчилгээнд хамрагддаг 1,532 өрхийн 8,049 иргэн байгаа ба энэхүү тоог багасгах зорилт тавин ажиллаж байгаа гэж Хэнтий аймгийн ХХҮГ-аас мэдээлжээ.

А.Мөнхнаран 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.86.106.33
    2021/08/04

    ганц нааштай мэдээ байна. Хэрэв 1 сум ингэж болж байгаа бол бусад сум ч бас ингэж болно.

    Хариулах