Өнөөдрийн ✅ЗӨВ мэдээ: Баянгол дүүрэг бүх сургууль, цэцэрлэгийнхээ хашааг зүлэгжүүлж байна


Хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19 сургууль, 37 цэцэрлэгийн  хашаанд мод тарьж, зүлэгжүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар 10 цэцэрлэг, 5 сургуулийн хашаанд зүлэгжүүлэлт хийсэн байна. 

Сургууль цэцэрлэгийн хашааг сонгосон нь учиртай гэдгийг тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар  хэлж байлаа. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд зүлэг тарихаар эзэнгүй орхигдох, цаашлаад арчилж тордоогүй зэргээс болж ургахгүй жишээ олон байдаг. Иймээс сургууль, цэцэрлэгийн хашааг эзэнтэй гэж сонгон энэ ажлыг эхлүүлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч өмнө нь ногоон байгууламжгүй байсан сургууль цэцэрлэгийн орчин өнөөдөр цэцгийн мандалтай, зүлэгтэй болж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Багагүй хугацаанд хөл хорионд байсан хүүхэд багачууд цэцэрлэг, сургуулиа зориод ирэхэд нь зүлэгтэй, цэцэгтэй сайхан орчин угтана гэдгийг онцоллоо.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна