ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэдэг нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл

Zuv.mn
2024/04/27

Иргэн Ц гэгч нь цагдаагийн албан хаагч н.Чулуунбаатар гэгч нь өөрийнх нь бага насны гурван охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл олон нийтэд цацсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ-аас "Уг иргэн 2018 онд гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулсан ч гэмт хэргийн шинжтэй зүйл тогтоогдоогүй. Улмаар гэмт хэргийн шинжгүй байсан тул хэргийг хааж шийдвэрлэсэн. 

Тухайн иргэн 2023 онд дахин гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагаа явуулсан тогтоогдоогүй учраас хэргийг хаасан. Мөн тухайн иргэний яриад байгаа н.Чулуунбаатар гэх алба хаагч цагдаагийн байгууллагад байхгүй. Өмнө нь ч байгаагүй. Тухайн мэдээлэл бол ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.213
    2024/04/28

    Харамсалтай хүмүүс бас тэгж туйлширч болохгүй дээрэмдүүлж зодуулах хулгайд юмаа алдахаарай цагдаад л ханддаг биз дээ дунд нь богинохон бодолтой хүмүүс байгаа бүгд муу хүмүүс биш шүү

    Хариулах
  • 66.181.161.222
    2024/04/27

    Муу л бол захын хар овоохой гэдэг шиг миний цагдааг ингэж гутааж болохгүй шүү Сэлэнгийн тэр дөрвөн цагдаа л монголын цагдаагийн нэрийг жинхэнэ гутаалаа одоо охидууд цагдаа харахаараа айдаг болсон гэсээн хүчин гарах тоолонд л цагдаагуудын нэр дурьдагдаж байдаг боллоо хайран сайхан нэр төр

    Хариулах