Сүүлийн өдрүүдэд шатахуун хомсдож, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа махны үнэ нэмэгдэж магадгүй гэсэн таамаг иргэдийн дунд газар аваад байна.
Энэ талаар тодруулахаар "Хар хорин" худалдааны төвд махны нийлүүлэлт, үнэ тогтвортой байгаа эсэхийг сурвалжлахаар тус захыг зорилоо.
Түм түжигнэж, бум бужигнасан "Хар хорин" захын махны тасаг энгийн үеэ бодвол хүн цөөтэй байлаа. Махны үнэ судлан лангуу бүрийн дэргэдүүр өнгөрөх бүрт “Хямдруулаад өгнө шүү, хэдэн килограмм мах авах вэ” хэмээн дуудах худалдагч олон байв.
Цар тахлын улмаас иргэдийн худалдан авах чадвар "муу" хэвээр байна
Олон удаагийн хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэдийн худалдан авах чадвар муу байгааг худалдаачид хэлэв.
Махны худалдагч “Э”: “Нэг үеэ бодвол иргэд мах худалдан авах нь нэмэгдэж л байна. Гэхдээ л энгийн үетэйгээ харьцуулах юм биш. Махны үнэ буурсан ч иргэд цөөн килограммаар л авч байна. Хөл хорионы үеэр цалингүй болсон иргэд дайвар бүтээгдэхүүн ихээр худалдаж авч байснаа бодвол дээрдсэн.” Гэв.
Махны үнэ өсөөгүй, харьцангуй тогтвортой байгаа
Үнийн судалгаа хийж махны үнэ нэмэгдсэн эсэх талаар асуухад бүгд нэмэгдээгүй гэлээ.
Махны худалдаг "Б": "Махны үнэ маш сайн буучихсан байгаа. Гэхдээ мах ерөөсөө тогтвортой үнэтэй байна гэж байдаггүй. Ойрын үед харьцангуй тогтвортой байна. Өнөөдөр тогтвортой байсан ч маргааш өсөхийг үгүйсгэхгүй. Дараа нь бүр хямдрах ч магадлалтай. Нэг үеэ бодвол сайн буусан. Жишээ нь 14000 төгрөгтэй байсан мах 10000-10500 болж буусан.
Үнийн өсөлт махны нийлүүлэлттэй шууд холбоотой бага бол үнэ өсдөг. Их хэмжээгээр ирвэл ханшаа барих эсвэл буурдаг."
Махны худалдагч “Э” Хар хорин зах Хүчит шонхор захаас махны нийлүүлэлтээ хийдэг. Харин махны үнийг тухайн өдрийн өглөө нь ченжүүд хэр хэмжээгээр оруулж ирснээс шалтгаалан өөрчлөлт ордог аж. Элбэг байвал үнэ буурна бага байвал үнэ нэмэгдэнэ.
Чанар муутай мах их ирж байна
"Сайн мах нь ховор орж ирж байна. Онд орохгүй малын мах их ирж байна. Үнэ бага байгаа нь ч жаахан муу мах ирээд байгаатай холбоотой байх" гэв.
Хятадууд махны үнийг шийддэг
Махны үнийн хувьд нодлин, уржнантай харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Махны үнийг хятадууд л шийдэж байна. Хятад ченжүүдэд малаа ихээр худалдаалж байна. Ингээд л хятадууд махны үнийг тогтоодог. Эмээлтэд л гэхэд маш олон хятад эзэнтэй үйлдвэрүүд байна. Эмээлтэд очоод хятад эзэнтэй үйлдвэрүүдийг нь шалгаад үзвэл дандаа Монгол хүний нэр дээр байдаг. Монгол хүний нэр дээр байдаг болохоор арга хэмжээ авч чаддаггүй.
Мал хэтэрхий их өссөн, чанаргүй мал их болсон. Үхэр, адуу гэхэд л 1-2 сая төгрөгийн үнэ хүрдэг. Тэр нь малчин айлын 1-2 сарын хэрэгцээнд хангалттай учраас нэмж мал гаргах шаардлага гардаггүй.
Нийслэлийн статистикийн газраас гаргасан өмнөх долоо хоногийн үнийн судалгаа
Тус газрын энэ сарын гурав дахь долоо хоногийн мэдээллээр, үхрийн махны үнэ 300-400 төгрөг, хонины мах 190-500 төгрөгөөр тус тус буурчээ.
Тодруулбал, хүнсний захуудад үхрийн ястай махны дундаж үнэ кг нь 13.200 бол хонины ястай мах кг нь 11.000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ “Хархорин, “Хүчит шонхор”, захад хамгийн хямд үнээр борлуулж байгаа юм. Тухайлбал, “Хархорин” захад хонины ястай мах кг нь 8500 төгрөгөөр зарж байгаа бол Саруул захад 14.500 төгрөгөөр худалдаалж байна. Махны үнэ “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.30
Ийм сонин юм бичиж болох юм уу. Намар мал тарган цаг үөд малчид малаа нядалж ихээр зардаг. Харин хатуу хавраар өвлөөр бол шив шинэ мах гэвэл харин асуудалтай болох байх.
Хариулах202.179.27.222
targan mah turanhai mah tusdaa unetei baival zugeer. manai malchid mal l bol adilhan uneer ugdug. Ene jil mahnii une hyamdarah prognoz baigaa. Eksport neg ih bish bol dotooddoo hyamdarna.
Хариулах183.177.99.230
Манхны үнийг Дэлхийн стандартад нийцүүлж 1 кг махыг даруй 20,000 төгрөг болгох хэрэгтэй нэн яаралтай тэгэж байж дэлхийд өрсөлдөх чадамжтай болно манайхан гадагшаа гарахаараа 1 кг махыг үнэндээ бол төгрөгийн ханшид шилжүүлбэл 40,000 төгрөгөөр авч иддэг биз дээ түүнтэй ялгаагүй дотооддоо 1 кг махыг 20,000 биш харин 40,000 төгрөгөөр авч идэх ёстой
Хариулах59.153.112.31
шаагаад байшаарай дэлхийн зах зээлийн ч гэх шиг тухайн улсад элбэг байдаг бараа улсдаа хямд байдаг энэтхэг африкад банандихэдибайдгийг мэдхүү чи англид дэлгүүрт үхрийн мах манайхаас үнэтэй байдаг ч яг бөөний зах дээрээ манайтай ойролцоо үнэтэй
66.181.188.47
Зөв шүү. Муу туранхай,хөгшин малаа хүнсэнд хэрэглэдэг юм. Амьдрал мэдэхгүй.сэтгүүлч нэртэй хэрүүл өдөөгч нар...
Хариулах