Б.Жавхлан: Ирэх оны VII сараас хүүхдийн мөнгөний талыг олгож, талыг нь хуримтлуулна

С.Гандэлгэр
2021/09/29

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Маргааш 08:00 цагт 2020 оны Төсвийг дэлгэрэнгүйгээр мэдээлнэ.

Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байна.

Мөн хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.

2021 оны долоодугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж үлдсэн хувийг сонголттой олгоно.

Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.114
    2021/09/30

    hutsdag haltaruu, neg ih yum ugchihdug ch bish

    Хариулах
  • 66.181.181.147
    2021/09/30

    Энэ залуу амьдрал мэддэггүй, ажлын туршлагагүй ёстой хөгийн нөхөр. Ийм хүн яаж төрийн сайд хийх билээ бурхан минь

    Хариулах
  • 66.181.181.147
    2021/09/30

    Оюун эрдэнэ хүү минь энэ хэдэн мангуугаа аваад монголын төрөөс зайлж үз. Та нарын гай багадаагүй. Хэдэн хүний амь насаар тоглох гээд байгаа юм бэ

    Хариулах
  • 150.129.142.204
    2021/09/30

    Ундармаагын аргаар үзэх нь дээ. Хувийн банк руу хийгээд даший шог.

    Хариулах
  • 103.212.118.156
    2021/09/30

    Хуримтлал нэрээр хулгай хийх гэж байна. Тэгэж байхаар их өрөө дарж эхэлбэл үр ашгаа өгөх нь тодорхой.

    Хариулах