​ Иргэд мөнгөө алдсан бол ХААН банк ТӨЛӨХГҮЙ

2021/10/05

Иргэд бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явах, гэртээ хадгалахаас илүү банкин дахь дансандаа байршуулж хэрэглэх болсон. Гэтэл сүүлийн үед иргэдийн ихэнх нь хэрэглэдэг ХААН банкин дахь данснаас их, бага тодорхой хэмжээгээр мөнгө алга болох тохиолдол гарсаар байна.

ХААН банкны харилцагчийн данснаас мөнгө дутсан, гүйлгээний мэдээлэл ирэлгүйгээр алга болсон гэх асуудлар манай сайтын редакцид цөөнгүй иргэн хандаж байв. Тэгвэл өнөөдөр ХААН банкны данснаасаа мөнгө алдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр /2021.10.05/ тус банкны төв дээр ирж, хохирлыг нь барагдуулахыг шаардан банкны төлөөллүүдтэй уулзлаа.


Уулзалтын үеэр иргэд ХААН банкан дээр ирэхээр цагдаад ханд гэдэг, цагдаа нь банкандаа ханд гэх юм. Ингэж явсаар жил болоход хохирлоо барагдуулж чадаагүй хүн ч бидний дунд байна. Яагаад түргэн шуурхай ажиллаж болдоггүй юм бэ. Утсанд интернет банкаар хүн нэвтрэхийг оролдлоо гэдэг мессеж ирэхээр нь лавлах утсаар нь холбогдох гэхээр 30-40 минут болдог. Тэр хооронд мөнгө нь гараад явчихаж байгааг хэлж байна.


Харин ХААН банкны зүгээс “Бид 100 дуудлага авах боломжтой байдаг. Яалт ч үгүй олон хэрэглэгч залгаж байгаа учраас хүлээлгэх тохиолдол гарч байгаа байх. Гэмт этгээдүүдийн буруутай үйлдлээс болж алдагдсан мөнгийг бол бидэнд итгээд мөнгөө хадгалуулсан бусад иргэдийн мөнгөнөөс өгөх боломжгүй” гэх хариулт өгчээ.


Тиймээс иргэд “Бид мэдээллээ алдсан болоод л дуусаж байх шиг байна. Цагдаа дээр очихоор "Банкнаас хариу ирэхгүй байна. ХААН банкнаас мөнгө алдсан гэх дуудлага их ирж байна" гэсэн мэдээлэл өгсөн. ХААН банканд итгээд хэрэггүй юм байна. Иргэдийгээ ХААН тэр хүнийх нь дансыг царцаагаад хурдан шуурхай ажиллахгүй байгааг нь ойлгохгүй байна” гэдгээ хэлж байлаа.


ХААН банк дансны гүйлгээний шимтгэл, баримтын төлбөр гээд бага багаар их мөнгө авч, иргэдийн халаасыг сэгсрээд сурчихсан. Сүүлдээ ил цагаандаа гарч иргэдийн дансан дахь мөнгө рүү "орж" байгаа нь иргэдээ басалжилж байгаагийн нэг илрэл. ХААН банкныхан үйлчилгээний чанараа сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байх уу. ХААН банктай холбоотой гомдол санал, хохирсон иргэдийн асуудал үүгээр эхлээгүй, мөн дуусахгүй нь бололтой.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.74
    2021/10/10

    Ene HAAN BANK - Asuudaltai yum bna !

    Хариулах
  • 202.9.40.74
    2021/10/10

    ( HAAN BANK ) Naidvargui Bank - Zarlalj baigaa yum baina te !

    Хариулах
  • 61.115.30.9
    2021/10/06

    Buh munguu HAAN banknaas avaad uur bankand hii.

    Хариулах
  • 192.82.75.115
    2021/10/05

    Америкт банкууд буруугаасаа болж харилцагчаа сэтгэл зүйн болон бусад хохирол учруулваас 2 нугалж хохиролгүй болгож өгдөг шүү дээ

    Хариулах