Ц.Туваан: Нүүрсний үнэ ийм өндөр байхад АРЧААГҮЙ, СЭТГЭЛГҮЙ ажиллаж байна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: “485-490 ам.доллар байна. Ийм түүхэн дээд үнэд хүрсэн алтан боломжийг ашиглаж, хэдэн доллар олоод ирж чадахгүй салбар үнэхээр арчаагүй, сэтгэлгүй байна. Сэтгэлээ гаргаж, биечилж, Монголын эрх ашгийг хангаж ажиллаач. АН-ын үед 20-30 ам.доллар байхад зохион байгуулалт хийж гаргаад, төсөвт орлого төвлөрүүлээд, болоод байсан юм шүү. Чингэлэг тээврийн терминалын шийдэл яригдаж байгаа, энэ хэзээ ажил хэрэг болох вэ. Ер нь бол танай салбарын асуудал хүнд байна даа. Дарханы зам дээр ч гэсэн анхаармаар байна. гэв.

Хариуд нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: “Терминал үндсэндээ ашиглалтад орсон. Чингэлэг өөрөө ачдаг, буулгадаг төхөөрөмжүүд ирсэн. Замын үүд-Эрээний нөхцөл байдал сайжирсан. Дарханы замын хувьд, хажуугаар нь зам тавих биш, өргөтгөж, дөрвөн урсгалтай болгож байгаа шүү. Энэ жил борооноос болж ажил хэд хоног саатсан болохоос урагштай явж байна” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.174
    2021/10/08

    Хятад авахгүй байхад улстөрчөөд худлаа ард түмэнд таалагдах гэсэн арчаагүй юм яриад сууж байх юм. Дэлхийн бүх улс хуурай усан замын тээвэр ийм болчихоод байна. Энэтхэг гэхэд нүүрсгүй эрчим хүч нь гал алдахдаа хүрч байна .Ганбат , Батсуурь мэт согтуу бгаан биш үү? ОУын мэдээ сонсдог юм уу?

    Хариулах