Ө.Шижир: АН ялагдсанаар улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна


Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан Ө.Шижир Ардчилсан намын дотоод асуудлын талаарх өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Өглөөний мэнд найзуудаа, нөхөн сонгууль гээд улстөржицгөөгөөд л сууцгааж байна уу Сонгуулийн үр дүнтэй та бүхэн баяртайгаар санал нэгдэж байна уу, эсвэл заа арай ч дээ хэмээн харамсан хүлээн авч байна уу. За тэгээд аль ч хувилбараар нь хүлээж авсан ч энэ бол бидний байгаа л царай. Өглөө босоод толинд л өөрийгөө харж байна аа л гэсэн үг. Үүнээс цааш газар үгүй. Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна. Эцсийн дүндээ иргэд бидэнд манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй.1989 оны өвөл, 1990 оны хавар Сүхбаатарын талбайд, цаашлаад улс даяар Ардчиллыг хүсч жагссан Монголчууд Ардчилалд итгэл алдарсан хэрэг огтхон ч биш ээ.Ардчилсан нам бол нийтлэг үзэл, нэгдмэл зорилгын төлөөх улс төрийн нам биш болсон.Харин сүнсээ ч худалдаад хамаагүй намын гишүүдийн итгэл найдвар, хөдөлмөр зүтгэлийн хумхын тоос чинээ санадаг үеэ өнгөрөөсөн ах нарын сонгуульд өрсөлдөж жүжиглэх зорилготой улс төрчдийн дээд, дунд, доод түвшний клуб, эсхүл төрийн институцууд, бизнесийн бүлэглэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ашиг сонирхлын нэгдэл болж, өндөр дээд түвшний авилгын сүлжээ, мафийн тогтолцооны шинж чанартай болсон.Тиймээс Ардчилсан нам эхлээд нам шиг нам болох ёстой.Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Ардчиллыг жинхэнэ утгаар нь байгуулж, ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангаж чадаагүй учраас ардчилал нь үзэл санааны “хар зах” дээр “зарагддаг” ердийн нэг “бараа” болж хувирлаа.Бид одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, Монголын өвөрмөц онцлог, дэлхийн нийтлэг үзэлд тулгуурласан, ардчиллын шинэ үзэл санааг өөрсдөө боловсруулах шаардлагатай. ҮЕ ХООРОНДЫН ШИНЭЧЛЭЛ 1989 оноос өнөөдрийг хүртэл Ардчиллын алтан хараацай гэгдэж, Монгол Улсын бүхий л өндөр дээд албан тушаалуудад томилогдож, одоо ч цөхрөлтгүй улайрсаар байгаа “ах нар” маань өөрсдөө хөгжлийн хамгийн том саад болж байгаа гэдгээ ухамсарлаж байгаа болов уу? МАН 1990 оноос хойш Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд, М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ зэрэг 1920-1980-аад онд төрсөн дарга нарын нүүрийг үзэж байхад Ардчилсан нам мөнөөх л Э.Бат-Үүл, З.Энхболд, С.Эрдэнэ нарыг толгой дээрээ залсаар өлгийндөө өтөлж байна. Сая 18 болон 28-р тойрогт нэр дэвшсэн нэр дэвшигчидээ ч гэсэн хар. Энгийнээр хэлвэл МАН улстөрийн үе шилжилтийг сүүлийн 31 жилийн хугацаанд 9 дэх үеэ бэлтгэн маш бодитойгоор гаргаж ирж байна. Өнөөдөр эрх барьж байгаа намын удирдлагууд бүгд 1980 оны төлөөлөл байгаа бол дунд шатны удирдлагууд нь 1990 оноос хойш төрсөн залуучуудаар бүрдүүлж. МАН -н хамгийн гол гурван ч газрын дарга нь 1990 оноос хойш төрсөн залуучууд байх жишээтэй. Гэтэл манай намын дарга нь С.Эрдэнэ ч юм шиг О.Цогтгэрэл ч юм уу М.Тулгат бас дарга нь ч юм шиг… Мэдэхгүй ээ мэдэхгүй яг юу болоод байгаа юм гэдэг л зүйл болж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга бүр байхгүй, газар хэлтсийн дарга нь нар тогтвортой биш. За дунд шатны намын дарга, ХЭГ даргыг ярих юм бол жилд хэд ч солигдоод байгаа юм ёстой бүү мэд. Одоо болсон, удирдлага гэх хүмүүс бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Хүний нөөц, гишүүнчлэлийн асуудал бүр таг мартагдсан. Манай намд залуус элсэх байтугай дайжих болсон. Ардчилсан намын гишүүд бид өдрөөс өдөрт хувьсан хөгжиж байгаа дэлхий нийт, үе хоорондын шилжилттэй хөл нийлүүлж, Ардчилсан нам өөрөө үе хоорондын шинэчлэлийг одоо л хийх ёстой. Улстөрийн сүүлд зохион байгуулсан хоёр ч сонгуулийг ах нар чинь хувийн эрх ашгийнхаа төлөө зараад идчихлээ. Улстөрийн тулгуур мэт хоёр багана хэмээдэг нэг багана болох Ардчилсан нам маань цагаан хуудастай өрсөлддөг, одоо бүүр сүүлдээ Үнэн ба зөв намтай байр булаацалдан өрсөлдөж байна. Бизнес эрхлэгч хүн бохь эсвэл чихэр заран худалдаа хийж ашиг орлого олдог бол манай намын үүсгэн байгууллагч ах нар маань намаа зарж цөм ашигтай бизнес хийж байна. Тийм болохоор үзэл санаанаасаа урвагадаг урвагчдаасаа салъя. 1990 оны энэ ах нарын оронд 1990 онд төрсөн залуучуудыг намын удирдлагад гаргаж байж холдуулах юм байна. АРД ТҮМНЭЭ НЭГ ХАРААЧ “Ямар ард түмэн байна, тийм төр байна!” гэдэг афоризмыг Ф.М.Достоевский хэлэхдээ ард түмний сонголтоор сонгогдон зохион байгуулагддаг төрийн тухай хэлсэн болов уу? Ямартай ч тухайн ард түмний ямар нэгэн нөлөө, оролцоогоор байгуулагддаг тийм төрийн тухай хэлсэн биз. Харин Монголд улс төрчид, нийтлэлчдийн амны зугаа, чихний баясгалан болсон энэ афоризм ихэд дэлгэрэн тарахдаа ард түмний боловсрол, мэдлэг тааруу, өөрөөр хэлбэл мунхаг, галзуу ард түмэн учраас сонгуулиар мунхаг, галзуу улс төрчдийг сонгож гаргадаг гэдэг хоёрдмол утгагүй тайлбар ойлгогдох болсон юм. Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн бугшсан асуудлуудыг тайлбарлахад хэтэрхий амархан, бас гэнэн логик бус уу?Гэтэл Монгол Улсын төр өөрөө ашиг сонирхолын бүлгүүдэд “барьцаалагдсан” ба тэдний зөрчил тэмцлийн хийгээд ашиг хонжооны мөлжлөгийн талбар болсон учраас сонгуулиар нэр дэвшигчдийн жагсаалтанд зөвхөн тэдний шалгарсан манлай төлөөлөл орохоос өөр хэн ч орох боломжгүй гэдгийг тэд эс мэднэ гэж үү? Үндсэн хуулиар иргэд “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан заалтыг нь иргэн сонгогчоос “дээрэмдэж”, Монгол Улсын төрийг “эрэг, шургаар” нь задалж хулгайлаад төрийн машиныг тонох “төрийн хүмүүс”-ийг сонгогчдод байдлыг дээрдүүлэх ямар ч сонголтгүйгээр тулгаж байгаа юм.Монгол Улсын төр “хулгайчдын орогнох оромж” болсон учраас ард түмэн дэлхийд 10-т жагссан өндөр хүүтэй банк, ломбард, мөнгө хүүлэгчдийн зээлд шулуулж, Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх нь зүйл бүрээр зөрчигдөж, өвчлөл, цаг бусын үхэл, ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдэж, дээр нь “хар масс” хэмээн доромжлогдож, “ардчилсан, хүний эрх, эрх чөлөөт, иргэдийн тэгш оролцоог хангасан, парламентын ардчилсан улс” гэж бас дахин доромжлогдож байгаа юм. Ямар төр байна, тийм ард түмэн байна. БИД ХУДГИЙН МЭЛХИЙ ЮУ? ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАГЧ УУ? 1990 оны Ардчилсан хувьсгалын гол ололтыг хүний эрх, эрх чөлөө, төр засгийг шүүмжлэх эрх чөлөө гэж үздэг. Гэвч ядуурал, ажилгүйдэл, амьдралын баталгаагүй болсон нийтийн шүүмжлэлийг чухам тийм болгосон дээд давхарга буюу нам, төр нь хэзээ ч хүлээж авахгүй, бас үйл ажиллагаандаа тусгахгүй нь логикийн хувьд, бас системийн хувьд мэдээж гэдгийг бид 30 жил харлаа. Зүйрлэвэл гүнзгий худаг дотор байгаа хүн худгийн амсар дээр зогсч байгаа нэгнийг худаг дотроосоо шүүмжилж, тэр ч байтугай, бүдүүлгээр хэлэхэд доромжилж болно. Гэхдээ худгаасаа гарч чадахгүй нөхцөлд түүний энэ үйлдэл нь юуг ч өөрчилж чадахгүй, бас юунд ч нөлөөлөх боломжгүй, ердөө л худаг доторх утга учиргүй тэнэг үйлдэл болох бус уу? Ардчилсан намын залуу гишүүд бид худгийн мэлхий юу, хөгжлийн манлайлагч уу гэдгээ өөрсдөө сонгох цаг одоо л ирлээ. Учир нь үүнээс цааш газар бидэнд үгүй. За яах уу тэгээд хэдүүлээ зүгээр хараад л суугаад байх уу. Ардчилсан намын гишүүн Өлзийхүүгийн Шижир” гэжээ.



Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.70
    2021/10/13

    Нэмэлт сонгуулиар танай нам 2-т гарч ирнээ.

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/10/13

    Ардчилсан үзэл санаа анх гарахад дэмжиж суусан олон хүний нэг байна би. АН ын хүмүүс төр бариж байхдаа сэтгэлгээ нь буруу.мохоо.амин талруугаа хэт хэлбийсээр олны итгэл алдсаан.Эргэж сэргэх хэцүү болгосон.Одоо явуулж байгаа ажил нь Төр засгаа муучлах.харлуулах үг шидэж.эагсаал цуглаан хийхээр сүрдүүлэх мэт явуургүй арга саам хийж байна.Хөгжлийн талаар доривтой том асуудал дэвшүүлэхгүй байна.

    Хариулах
  • 192.82.87.140
    2021/10/13

    2 хөгшин хулгайчийн чинь нэр хүнд шалбаагт унаж шавартай хутгалдчихсан гэдгийг мэддэггүй юм уу.Нэр дэвшүүлсэн хөгшин хулгайчууд чинь өөрсдөө ч гэсэн больёо гэж болдоггүй юм уу..Ард түмэн итгэл хүлээлгэх бүрд АН бөгсөө харуулж байсны гор ингэж гараад байна.Тэр Сайханбилэг, Баярцогт,Элбэгдорж нараа хар.Монголын ард түмнийг хэтэрхий дорд үзэж улөан цайм хулай хийж байсны л хариу ингэж гарад байна.

    Хариулах
  • 202.126.89.189
    2021/10/12

    АН дотоод асуудалаа шийд битгий эх ороноо хоролмоодоод бай доголдол дутагдалаа өөрсдөөсөө хай бусадруу буруугаа бүү чих хамтар ч эвсэг бай хүний хийсэн ажилыг дэмжиж урамын үг өгч бай Элбэгдлрж Батүүл Баабар мэтийн хүмүүсээ намаасаа хөө тэгээгүй тохиолдолд сэхэхгүй мөхөх болно Залуучуудаа хүмүүжлийн доголдол гаргуулахгүй ёс зүйтэй боловсон ухаалаг болгож хүмүүжилж аваарай

    Хариулах
  • 202.126.88.38
    2021/10/12

    АН анхнаасаа байгалийн жам ёсыг зөрчсөн иргэн баян бол улс баян, баяжигтун, үндэсний хөрөнгөтөн төрүүлнэ гэх мэт уриа дуудлага бодлого үзэл санаа нь хэмжээлшгүй их нүгэл бөгөөд баяжих хөрөнгөжих үзэл нь үхэл мөхлийн нигуур бөгөөд улс нь тухайн үедээ ард иргэдээ алагчлахгүй хоёр идэхгүй хоосон хонуулахгүй сэтгэлийг нь амар байлгаж эв нэгдэл оюун санааны гэгээрлийг эрхэмлүүүлсэн төртэй байвал улс Монгол минь ашид мөнхөд орших тул баруун төвийн үзэлтэй нам бүхэн арилж арчигдаасай гэж тэнгэр бурханаас гуймаар байна.

    Хариулах
  • 202.55.188.90
    2021/10/12

    АН ер нь гарч ирснээсээ л хойш монгол улсыг хорлож эхэлсэн шүү дээ. Ер монголын төлөө гэсэн хүмүүсийн үхэл бүгд эд нартай холбоотой. Одоо бас хэнийг алж үхэхдээ үхэр буугаа тавих болдоо. Жирийн гишүүд нь бүгд нүүр буруулчихсан, хэдэн дарга нар нь бие биеээ алах санаатай болчихсон.

    Хариулах
  • 202.9.40.86
    2021/10/12

    Ардчилсан. Нам. Ялагдахийн. Үндэс. Бол. Талцалхуваагдал.. Мөн. Хөгшин. Гулгааз. Нарард... Түмэндээ. Нүүргүй. Болсон. Мөн. Муу. Пиөр. Хийж.. Хэтэртэл. Хийсэн. Эсрэг. Намдаа... Бодлого. Ярьаагүй.. Дандаа. Хов. Жив. Атаа. Чөтөө. Үүнээс. Ард. Түмэн. Цалга ан.

    Хариулах
  • 66.181.161.17
    2021/10/12

    Х.Баттулгаас болж АН яддагаа алдсан шүү дээ. Шижир зав л хэллээ

    Хариулах
  • 66.181.177.115
    2021/10/12

    Яг үнэнийг хэлэхэд 2 гарамгай хулгайч дэвшүүлээгүй бол АН д сонгогчид арай өөрөөр хандах байсан болуу.АН одоо урд нь өндөр албан тушаалд байсан одоо УИХ д байгаа нөхдүүдээсээ салж байж Ард иргэдийн итгэлийг эргүүлэх бол уу.АН хөлөө олтол 10 байна.Тэгж харагдаж байна.УИХ гишүүн, албан тушаал зүүдлэгч ОТГОНБАЯРын түвшинд нэгэнт очжээ.

    Хариулах
  • 66.181.161.38
    2021/10/11

    Хүнээ зөв сонгохгүй бн ялалтыг маш их хүссэн ч санаанд нийцэх сонгогч алга

    Хариулах
  • 192.82.78.132
    2021/10/11

    Баттулга л самарчихлаа

    Хариулах
  • 150.129.143.100
    2021/10/11

    Ардчилсан нам саяын сонгуульд ялж болох л байсан даанч алуурчин, хулгайчаас өөр хүн дэвшүүлж болоогүй л юм байхдах

    Хариулах
  • 192.82.77.99
    2021/10/11

    Ялагдалын шалтгаанаа ойлгож , ойлгосныхоо үндсэн дээр шинэчлэгдэж чадвал ТЭР ШИНЭЧЛЭГДСЭН АН сонгуульд ялалт байгуулна. АН-ын хоёр толгой нэгдлээ гэж ярьцгаах юм.Нэгдээгүйшдээ!!! ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ? ЮУ ВЭ ГЭВЭЛ!! АН-ын гэж өөрийгөө заагаад байгаа 90 ээд оноос хойш АН-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛД БАЙСАН БҮХ ХҮМҮҮС "НОМЫН ЦАГААН СОЛИО" гэдэг СЭТГЭЦИЙН ӨВЧТӨЙ БОЛСООН!! ТЭР юунаас болсон бэ гэхээр монгол хүний мөн чанар ,унаган төрх- оюуны билэгийг ГЭЭСЭН тэгээд ТАРХИ нь хамруулаад ГАДААД ТАРХИТАЙ БОЛЧСИЙМШҮҮ. Үүнээс улбаалаад АРДЧИЛАЛ гэдэг үгийг БУЗАРЛААД , АРИУН УТГА САНААГ НЬ САМАРДАГ БОЛЦГООСОНШҮҮ!!---АН эхлээд ТӨГЦӨГ болсон УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨСӨӨ БҮРЭН САЛАХ. , дараа нь ТЭДНИЙГЭЭ яаж ийгээд ХҮН НАМД өгчих хэрэгтэй ТЭГСНИЙ дараа яваандаа АН шинээр төрж АРДЧИЛАЛ гэдэг ариун үгийг бузарлахаа БОЛИХ байх...

    Хариулах
  • 192.82.75.67
    2021/10/11

    1990 оны Ардчилалыг монголын ард түмэн хийгээгүй хэсэгхэн нөхөд хийсэн Бид юу руу орж байгаагаа мэдээгүй бас хүсээгүй бид одоо л юуруу орсноо 30 жил болж байж ойлголоо Ард түмний дотроос үүсэн бий болоогүй юм гэдэг ийм л байдаг юм байн а Бид зүгээр 30 жил нүдгүй шуурганд төөрсөн Одоо арай хийж гэрийн бараа олж харж бна

    Хариулах
    • 202.131.243.186
      2021/10/12

      ингэж ярьж болохгүй шүү ардчилал гэдэг бол ардчилсан нам биш шүү дээ

    • 192.82.84.44
      2021/10/12

      Маш зөв үг шүү

    • 66.181.186.192
      2021/10/12

      АН бол ерөнхийлөгчөөсөө эхлээдАлтанхуяг Ганбаатар Бат үүл З Энхболд Мэтийн хүмүүсийг намаасаа арчих хэрэгтэйТулгат Цогтгэрэл 2 дарга ч хэрэггүй улсаа хөгжүүлэх өвчинөө яаж даван туулах тухай ердөөч ярьсангүй эрх мэдлийн төлөөх дайн хийж байна УИХ-д байгаа нөхдүүд чиньбүгд Баттулгад барцаалагдсан хууль батлах биш өш хонзонгийн сүжээ болсон иймээс ард түмэн АН-д дургүй болсон улс төрийн нэг тулгуур баганн хугарлаа ХҮН-д алдлаа гэж л харж байна даа

  • 202.126.90.136
    2021/10/11

    Маш сайхан хэлжээ. Залуу минь зүтгээд байгаарай. Бид суудлаа тавих цаг болсон.

    Хариулах
    • 202.55.188.91
      2021/10/12

      яг иим сэтгэл зүтгэлтэи залуус бас дэмжлэг өгдөг ахмадууд хэрэгтэи бна даа

    • 66.181.186.192
      2021/10/12

      АН-г самарсан хүн бол Баттулга шүү одоо сэргэх нь өнгөрсөн байхаа энэ элдэв жагсаал цуглаан ард түмнийг турхирдаг УИХ-н гишүүдээс гарахгүйавир гарагсан асуудал энэ асуудлууд чинь ар араасаа цуварч байнасаяын жагсаал

  • 64.119.24.250
    2021/10/11

    Goy goy an nam gej hezeech baigaagui

    Хариулах
  • 192.82.69.134
    2021/10/11

    Battulga.novshoos buh zuil bolson

    Хариулах
  • 64.119.22.214
    2021/10/11

    Хулгайчын хүүхэд АН-д улстөр заах юм биздээ Х.Баттулга та хоёрын АН д тарьсан хор уршиг их шүү

    Хариулах
  • 202.21.108.19
    2021/10/11

    Баттулга ах чинь энийг хүссэн бусуу

    Хариулах