М.Батбаяр: Хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлтээр "БОГД ЗОНХОВА" хөшөөний өртөг 5.5 биш 32.5 тэрбум болсон

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 30 минут

Сүүлийн үед иргэдийн дургүйцлийг хүргээд буй зүйл болон Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо дээр баригдаж байгаа Богд Зонхова төслийн хөшөөний асуудал. 5.5 тэрбумаар төсөвлөгдсөн байсан тус хөшөөний төсөл 2022 оны Улсын төсөвт 32.5 тэрбум гэж сууж өгсөн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл Энэ асуудалтай холбогдуулан Соёлын яамны дэд сайд М.Батбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр:  "Богд Зонхова төслийг Соёлын яамнаас оруулаагүй. Мэдээж УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд Богд Зонхова төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр Соёлын яамны 2021 оны төсөв дээр нэмж суулгаж, тухайн үедээ энэ төслийн өртгийг 5.5 тэрбум төгрөг, 2021 оны санхүүжилтийг 1.5 тэрбум төгрөгөөр суулгасан. Ингэснээр 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу соёлын яам түүх, шашин, соёлын Богд Зонхова төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв, эдийн засгийн тооцоо, зураг төсөл, хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Тэгэхээр би түрүүн хэлсэн Соёлын яам энэ төслийг анхнаасаа төсөвт суулгаагүй учраас 5.5 тэрбум төгрөгийг яаж тооцсоныг бид мэдэхгүй. Ийм учраас цогцолбор барилгын зураг төсөл байгаагүй учраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын тухай хууль, зэрэгт нийцүүлэх шаардлагатай болсон.

Улсын болон хөндлөнгийн экспертүүдийн дүгнэлтээр салбар дүгнэлтийг нэгтгээд барилгын хөгжлийн төв төсөв бүрэн эцэслэн батлагдсан учраас  түүх соёлын, шашны Богд Зонхова цогцолборын бодит өртөг 5,5 биш 32.5 тэрбум төгрөг болж өссөн.

Богд Зонхова цогцолбор бол зөвхөн хөшөө биш. Дөрвөөс таван багц ажил явагдаж байгаа. Суурь үйлчилгээний барилга үйлчилгээний дөрвөн давхар 4000мк2 барилга байгаа. Барилга барих талбай, Тасганы овоонд шугам сүлжээ байхгүй. Тэгэхээр хангагч нь нилээд холоос холбосон байдаг. Тэр бүхнийг татах, дэд өртөө байгуулах зардал, Гуравдугаарт гадна тохижилтын ажил 1.7 га газар зүлэгжүүлэлт зам талбай, гэрэлтүүлэг гэсэн тохижилтын ажил тооцогдсон. Дөрөвдүгээрт  бурхны хөшөө. Энэ нь хийцийн хэв маяг, соёлын агууламж гэдэг талаасаа энгийн барилга байгууламж биш. Энэ архитектурын дахин давтагдашгүй уран баримлын төрөлд хамрагддаг."



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.67
    11 цагийн өмнө

    Бурхан шүтээний цогцолбороо сүсэгтэн олны хандиваар барьдаг биз дээ.

    Хариулах
  • 64.119.19.113
    23 цагийн өмнө

    энэ тагдгар хөшөө нэрээр мөнгө угаагч

    Хариулах
  • 103.57.94.192
    Өчигдөр

    Богд ЗОНХОВА бурханыг харааж хорьж байгаа үүнийг анх сэвсэн хүн бурханы гэсгээл хүртээд ирэхээр ойлгох цаг ирнээ.

    Хариулах
    • 212.154.83.198
      20 цагийн өмнө

      Зонхова бол Бурхан биш шавар юмуу гуулин дурак. Чи өөрөө жинхэнэ Бурханыг бүү доромжил!

  • 202.179.25.249
    Өчигдөр

    Энэ балай ажлаа өгөөд гэртээ харь

    Хариулах