О.Мөнхжин: 13 настай, Японд сурч байхад дээд ангийнхан "Өмхий монгол, хар монгол, тэнэг монгол" гэж доромжилдог байсан

С.Гандэлгэр
2021/12/03

Би яг 13 насандаа Япон улсад очиж дунд, бага сургуульд сурч байсан. Дээд ангийн СЭНПАЙ хүүхдүүдээр “Өмхий Монгол, Хар Монгол, Тэнэг Монгол” гэж маш их доромжлуулж, гадуурхагдаж, уурандаа тэр хүүхдүүдтэй зодолдоод, эцэст нь дээд ангийнхантайгаа зодолдсон хэрэгт унаж, нэг ч найз нөхөргүй болж, ангийн хүүхдүүд харицахгүй, маш их ганцаардаж зовдог байсан.

Монголд ч тэр дээд ангийнхан мөнхөд дарлаастай. Барахгүй болонгуутаа ангиараа нийлж зоддог л байв. Архины мөнгө нэхнэ. Тааралдах үнэн дарамттай! Сайхан хүүхэд насын хажуугаар ийм саар зүйлсүүд маш их байсан тул МОНГОЛ жаахан охиныхоо зовлонг ойлгохын дээдээр ойлгож байна. Гэхдээ энэ бол мөсөн уулын дөнгөж цухуйж байгаа орой нь…

Солонгосын тал хууль эрх зүйн арга хэмжээ авч, бүрэн дүүрэн эмчилгээ, сэтгэл санааны хохирол гэх мэт бүгдийг хариуцах ёстой. Сургуулийн захиргаатай хариуцлага тооцох хэрэгтэй!

Ер нь гадаадад ч, дотоодод ч хүүхдээ мэддэггүй сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд их. Би 23-ын үүдэнд 2 анги дээд банди нарт хичээлийн эрхлэгчийн нүдэн дээр хамраа нээлгэж л явсан. Юу ч хийгээгүй!

Асуудлыг томоор нь харж, нийтээр нь шийдэх тал дээр анхаарах хэрэгтэй.

Хөөрхий охин болоод түүний гэр бүлд JUSTICE иртэл энэ асуудал дээр дуу хоолойгоо хүргэсээр байх болно! Харин манай Монголын ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ажлаа хий! Иргэнийхээ эрхийг хамгаал!

(Бид Солонгосчуудыг үзэн ядах, хадуурсан үзэл суртал гаргаж болохгүйг санаарай! Энэ нэг улсын асуудал, гажуудал бас биш юм. Мөн бид гадаад улсад биеээ авч яваа байдал, зодоон цохион, хулгай дээрэм, соёлгүй бүдүүлэг байсан нь бидний үр хүүхдүүд гадуурхагдах шалтгаан болж байгааг анхаарах хэрэгтэй! Ах нар гадаадад өгзөг барихаа болих хэрэгтэй. Жигшүүртэй!)

200,000 санал цугларвал Солонгосын Ерөнхийлөгч рүү хүргэгдэнэ. Линк рүү фэйсбүүкээрээ нэвтэрч ороод 동의 дээр нь дарж саналаа өгөөрэй.



Сэтгэгдэл (27)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.142.97.138
    2021/12/07

    Дэмжиж бна. Залуучууд дуу хоолойгоо их зөв хүргэж бна. Залуучууд маань их ухаантай, соёлтой боловсролтой болжээ. Дуу хоолойг нь сонсоё, дэмжие!

    Хариулах
  • 103.242.47.14
    2021/12/06

    Солонго кинон дээр ядуу буурай хүмүүсээ дээрэлхэж, хүчирхийлж байх юм. нийгмийн сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлж, зэрлэгшсэн байдаг юм биш үү.

    Хариулах
  • 202.126.90.93
    2021/12/05

    Солонгосын эрх ашиг хөндөгдөхгүй байхаар дээрэлхдэг. Иймд солонгосын эрх ашгийн эсрэг мэдээллийг цуглуулж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж сур.

    Хариулах
  • 202.9.41.63
    2021/12/05

    Энэ шаадаг баньд шүү! Удахгүй та нарын мөнгийг аваад Америк уруугаа зугтаагаад явна. Ер нь бол хэдэн малныхаа хүчинд өсөхийн өлсөглөнгөө дарж яваа гар ш дээ! Хахаха!

    Хариулах
  • 89.0.145.190
    2021/12/05

    Ugaasaa umhii Mongol har Mongol teneg Mongol er emgui arhichin Mongol hulgaich Mongol hudalch hulhi Mongol hogiin mongolchuud unen shdee zalhuu ajilgui deer doorgui hulgaich hudalch arhichin soelgui buduuleg haranhui ard tumen bolood doromjloj bgaa hochin

    Хариулах
  • 103.212.118.154
    2021/12/04

    Бид өөрсөдөө Чингэсийн үр сад,тэнгэр заятай гээд хөөрдөглөдөг болохоос гадаадын аль ч улс биднийг үг хэлээр доромжилох нь энгийн үзэгдэл юм биш үү? Энэтхэргүүд хүртэл өөрсөдийнхөө завааныг мэдэхгүй монгол хүүхдүүжиг жижигхэн нүдтэй гэж доромжилж үгээр та нар юм хардаг уу? гэх жишээтэй.

    Хариулах
  • 43.242.243.233
    2021/12/04

    Мөнхжин хамгийн зөв эрүүл зүйл монголчуудад зөвлөжээ

    Хариулах
  • 103.57.92.242
    2021/12/04

    солонгосчууд ер нь их сонин хүмүүс юмаа эцэг эхгүй гэж хүртэл залуусаа доромжилно тэд нарын буруу биш биз дээ манайхан нэгнээ дээрэлхсэн ийм харгис аргаар дээрэлхэхгүй дээ монгол орон минь баян болчихвол бид гаднынханд дээрэлхүүлэхгүй шиг өөрсдөө дотроо хэрүүл хийгээд л байвал зүгээр байх юм даа

    Хариулах
  • 202.126.90.135
    2021/12/04

    Дэлхий даяар тэгж хэлж байгаа.

    Хариулах
  • 64.119.22.221
    2021/12/04

    Гадаадад байгаа монголчууд биеээ зөв авч явахгүй дандаа улсын нэр гутаана тэрнээс болж байгаа юм

    Хариулах
  • 202.126.88.154
    2021/12/04

    Зүйтэй

    Хариулах
  • 202.55.188.105
    2021/12/03

    Namaig bas ikh gaduurhagddag baisan sh dee.

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/12/03

    Өгзөг барьдаг ах нараас болж байгаа юм

    Хариулах
  • 64.119.24.106
    2021/12/03

    2000 оны эхээр улаанбаатарт хөдөөнөөс ирхээр багш ангийхан бүгд дээрлэхнэ. Гоё зодолдоно. Хаяа зодуулана багш нар бас захын сургуульд байж хөдөөрүүгээ гээд хөөнө

    Хариулах
  • 66.181.161.110
    2021/12/03

    Голыг нь хэлжээ. Монголд ч eрөнхий боловсролын сургууль тэр байтгуай их сургуулиуд цэрэг алба бүр албан байгууллага ч ийм дарамт шахалт байгаа сурагтай.

    Хариулах
  • 202.9.40.91
    2021/12/03

    .Mongolchuud harinch ih tewcheertei ard tumen ymdaa . ene asuudal bur arai dendnee

    Хариулах
  • 66.181.171.26
    2021/12/03

    манай монголд энэ насны охид арай ч ингэж нэгнийгээ хүчирхийлдэггүй солонгост дандаа ийм зүйл болох юм зурагтаар ч дандаа ийм сэдэвтэй кино гардаг солонгосууд ерөөсөө охид хөвгүүдээ хүмүүжүүлэх тал дээр маш муу юм шиг санагддаг ялангуяа сургуулийн өсвөр насны хүүхдүүд ийм байна гэж бодхоор солонгос орон угаасаа хүчирхийлэлийн орон биш үү,

    Хариулах
    • 202.9.47.30
      2021/12/03

      Солрнгос Кино нь угаасаа үлгэрлээд заагаад өгдөг ш дээ. Өмхий санаатай, яргачин новшнууд

  • 192.82.83.233
    2021/12/03

    Дээрэлхүү новшнуудтай тэмцэцгээе

    Хариулах
  • 66.181.161.82
    2021/12/03

    Энэ нэг хүүхэдийн асуудал биш шүү хүний эрхийн асуудал хүний эрхийг түгээмэл тунхаглал солонгос улсад хангалтгүй байгаа нь харагдаж байна манай улсад бүр ойлголт ч байхгүй бололтой

    Хариулах
    • 66.181.161.67
      2021/12/03

      Tiim bna erosoo iim gej bodsonguia , hytadadad surch baihad iim asuudal medegddgguil bailaa

  • 64.119.22.29
    2021/12/03

    Зөв

    Хариулах
  • 211.36.135.158
    2021/12/03

    Yag zow shv

    Хариулах
  • 66.181.168.82
    2021/12/03

    линк?

    Хариулах
  • 213.55.225.154
    2021/12/03

    Манай хүүг бас хятад гээд л шоолдог байсан шүү дэ Европ. Сургууль нь солигдож шилжин явж дээрдсэн

    Хариулах
  • 66.181.161.126
    2021/12/03

    Линк нь хаана байнаа?

    Хариулах
  • 64.119.24.85
    2021/12/03

    Дунд сургуульд үе тэнгийн дээрэлхэлт маш их хатуу арга хэмжээ аваад байвал гарахаа болино л доо.

    Хариулах