Олон улс хоорондын ачаа тээвэр бол дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд онцгой чухал ач холбогдолтой салбар билээ. Техник технологи хөгжихийн хэрээр аливаа бараа бүтээгдэхүүнийг тив дамнан зөөвөрлөх технологийн чадавх улам дээшилсээр байгаа нь даяаршлын үйл явцыг хурдасгах нэгэн томоохон хүчин зүйл болж буй юм.
Ялангуяа, далайн худалдаа тээврийн салбар нь хамгийн чухал ач холбогдолтойд тооцогддог бөгөөд дэлхийн улс орнууд болон томоохон үйл ажиллагаа эрхлэгч компаниудын өрсөлдөөн дараах салбарт төвлөрдөг. Харин үүнээс дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгч хөлөг онгоцыг одоогоор “Evergreen” компани эзэмшиж буй бөгөөд энэхүү “Ever Ace” хэмээх хөлөг онгоц нь 23,992 гаруй чингэлэгийн нэг дор тээвэрлэх хүчин чадалтай ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна