Коронавируст цар тахлын үеийн гадаад иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр албажжээ.
Ингэснээр Монгол Улсын иргэд ОХУ руу агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх боломж бүрдлээ. ОХУ-д зорчих гадаад иргэдэд тус улсын хилийг нэвтрэхээс 48 цагийн өмнө PCR шинжилгээнд хамрагдаж “сөрөг” хариу авсан байх шаардлага тавигдаж байна. Цар тахлын тархалт ихтэй улс орнуудаас ирж буй зорчигчдоос санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар PCR шинжилгээ мөн авч байгааг ГХЯ-наас мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.14.37.4
Viz gehgui gaigui baigaa, OHU ruu
Хариулах85.97.81.102
Mal min vizgui .iim bj B's gadagsuaa yvaa