Албан бус үүргээр амиа алдсан М-ийн хэрэгт хүний эрхийг дээдэлж, хамгаалахаа "АМЛАСАН" дарга нар анхаарлаа хандуулна уу

19 цаг 35 минутын өмнө

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамалтай хэрэг энэ сарын 3-ны өдөр гарсан. 

Уг хэргийг талийгаачийн хөл хүнд эхнэр Ж.Одгэрэл хэд хоногийн өмнө нийтэд ил болгосон билээ. Тухайн үед талийгаач Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулсан байдаг. 

Улмаар талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл хоёр хоногийн өмнөөс камерын бичлэгийг ил болгохыг шаардаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадаа суулт зарлаж эхэлсэн юм. 

Тэрбээр “2021.12.03-ны өглөөний 09:12-09:27 цагийн хоорондох Замын цагдаагийн Камерийн бичлэгт самбарын хулдаас буулгасны дараа мэргэжлийн бус жолооч нь шатыг доош буулгах ёстой байтал дээш нь өргөж тогны утсанд хүргэж нөхрийг минь тогонд цохиулсан байсан. Албан бус ажилд явуулж алдаа гаргасан гэж үзэж байна. Онцгой байдлынхан ээлжнээс буусан нөхрийг маань албан бус ажилд явуулснаас амиа алдсан гэж үзэж байна. Нөхөр маань Монгол Цагдаа нэртэй самбарыг буулгах гэж байгаад амиа алдсан ” хэмээн мэдэгдсэн юм.

Харин ЦЕГ-аас  осол гарах үеийн бичлэг устаагүй,  бүх бичлэг  байгаа бөгөөд хохирогчид  үзүүлэхэд нээлттэй гэдэг байр сууь илэрхийлээд байгаа юм.

Талийгаачийн ар гэр: Бид маш ХҮНД байдалд байна

Тэгвэл өнөөдөр /2021.12.15/талийгаачийн гэр бүл мэдээлэл хийлээ.  

Тэдний зүгээс талийгаачийн талаар Ж.Одгэрэлийн ярьсан зүйлс ар гэрийнхнийх нь сэтгэл санаанд хүндхэн тус байгааг хэлж байна. 

Талийгаачийн дүү Э.Нандинчимэг "Ж.Одгэрэл гэх бүсгүйн талаар сошиалаар бид нарыг муу муухай, элдэв бусаар хэлсний талаар, болсон процессыг танилцуулъя. Энэ бүсгүйг бид болон миний ар гэрийнхэн 12 сарын 3-н буюу ахыг маань өнгөрдөг өдөр бүгдээрээ харсан. 

Өмнө нь ямар ч хүн мэдэхгүй танихгүй байсан. Ах маань найз охинтой болсон гэж 2 сарын өмнө л утсаар ярьж байсан. Нэг нь ч хараагүй байсан. Гэтэл энэ бүсгүйг гэрт минь ирээд ээж аав хоёртой минь эмгэнэл илэрхийлээд, ээж аав хоёрыг маань түшээд суух байлгүй гэж маш их бодсон боловч тийм зүйл хийсэнгүй. 

Дан бидний эсрэг үйлдэл хийж олон нийтэд тарааж байгаа нь бидэнд маш хүнд цохилт болж, ээж аав хоёрт минь маш хэцүү байна. Тийм болохоор өнөөдөр хэлэхээс өөр аргагүй болоод хэлж байна. Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн, хэрэггүй төмөр хог новшоо аваад яв гэсэн зүйлийн талаар залруулга хийе. Хэзээ ч манай удамд тийм зүйл байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай байхад ийм зүйл бидний сэтгэлээс гарна гэж хэзээ ч байхгүй. Ямар учраас тэгсэн бэ гэвэл орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж авъя аа гэхэд нь миний ээж өгсөн.

 Мөнгөө авчихаад ахын минь хөрөг рүү дайрангуут ээж минь одоо би чамайг ийшээ явуулмааргүй байна аа. Эхлээд зул барих гэж байгаа юм болов уу гээд гарыг нь ээж маань харсан би хажууд нь байсан.

 Гэтэл шууд хөрөгнийх нь хажууд тавьсан одон медалийг ээжийг маань түлхэнгүүтээ аваад зугтсан. Аав маань бараг л ухаан алдаж унах шахсан. Би хүүгийнхээ юмыг авъя, бахархъя гэж уйлж үлдсэн. Гэтэл би чи одоо болно оо наад хоёр хүнээ тайван байлгаад өгөөч одоо явчих гуйж байна гэсэн боловч дүү нь зодсон одон медалийг нь шидсэн гэсэн. Бид нарт хүн зодох тийм хүмүүжил байхгүй. Харин ч ахынхаа одон медалаар бахархаад сууж байх ёстой байтал дээрэмчин шиг орж ирж авч гарчихаад одоо ийм үйлдэл ярьж, олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд нь бид үнэхээр харамсаж байна. Энийг хууль ёсны байгууллагынхан нь албан ёсоор үнэн зөвйиг нь бид нарт мэдээлж өгөхийг хүсэж байна, өөр юм хүссэнгүй" хэмээн ярив.

Хохирогчийн хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгч н.Оюунцэцэг "Өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөрдөлтийн шатандаа явж байна. Үүнтэй холбогдуулан мэдээлэл хийх боломжгүй. Олон нийтийн сүлжээнд талийгаачийн амиа алдсан бичлэгт ийм ийм зүйл дүрслэгдсэн гэх мэдээлэлд хууль хяналтын байгууллага өөрсдөө тайлбар хийх байх. Бидний зүгээс хэргийн мөрдөх явцад шаардлагуудаа тавьж байгаа. Энэ мэдээлэл тараагаад байгаа хүмүүсийг ч шалгах хүсэлтийг бид өгсөн" гэлээ.

Хүний эрхийг дээдлэнэ гэж амласан дарга нарыг одоо хармаар байна

Нийгмийн анхаарал татаж буй уг асуудал зүгээр хэдэн хүний дундах үл ойлголцол, гэр бүлийн маргаан төдий зүйл ерөөс биш. Ажлаа хийж явсан цэл залуухан эр хонон өнжин нойргүй ажиллачихаад бусдын зараалд явснаас болж алтан амиа алдсан, хүний эрх ноцтой зөрчигдсөн асуудал энд хөндөгдөж байгааг онцлох хэрэгтэй. 

Цагдаа, онцгой, цэргийн гээд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан маш олон хүн аав ээж, гэр бүлээ  уй гашуу дунд үлдээгээд хорвоог орхисон гунигт түүх олон.  Бусдын тэр дундаа удирдлагын буруутай үйлдлээс болж амиа алдсан ч сэтгэл өвтгөм кэйсүүд дээр "Нас барсан хүний ясыг өндөлзүүлээд яахав" гэх агуулгаар хандаж, ар гэрийнхэн нь асуудал болгож явах нь цөөн.

 Харин Ж.Одгэрэл хүний амьд явах эрхээс эхлээд маш олон эрх зөрчигдсөн уг асуудлыг зоригтойгоор ил гаргалаа. Одоо хүний эрхийг дээдлэхээ, хамгаалахаа тунхагласан эрх баригч МАН-ын удирдлагууд,  харамсалтай бөгөөд ноцтой энэ мэт кэйс дээр хүний эрх талаас нь хэрхэн анхаарал хандуулахыг хармаар байна.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 106.131.28.40
    2021/12/17

    Alban yosnii ger bulee batluulaagui bsiin bishu. Teheer ehner gehed hetsuu.er ni batalgaagaa hiij bj jiremsen bolmoor yum .

    Хариулах
  • 192.82.91.8
    2021/12/16

    Хадмууд хэцүү жирэмсэн эмэгтэйнхээр хүүгийнхээрээ орж , гардаг л байсан хүмүүс байна лээ ш дээ битгий шир царайл .

    Хариулах
  • 202.179.25.82
    12 цагийн өмнө

    ehneriin n, nyalh yree teej yavaa emegtei gertee hurugiig n bairluulj emgenel ilerhiileh erhtei bailgui yahavee.

    Хариулах
  • 66.181.161.70
    16 цагийн өмнө

    kэйс гэж ярьдаг нь модонд орцон юмуу хаха

    Хариулах