Ш.Алтантуяа агсны гэр бүлийнхний хохирлыг барагдуулах эцсийн хугацаа нөгөөдөр дуусна

Х.Батсайхан
6 цаг 15 минутын өмнө

Малайзын шүүх өнгөрсөн сарын 12-нд хуралдан, тус улсад ажиллаж амьдарч байх үедээ бусдад хэрцгийгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг авч хэлэлцээд хохирогчийн ар гэрийнхэнд 4.7 сая ринггитийн нөхөн төлбөр олгохыг Засгийн газартаа даалгасан билээ.

Шүүх шийдвэр биелүүлэх 30 хоногийн хугацаа өгсөн бөгөөд энэхүү хугацаа нөгөөдөр дуусна.

Ш.Алтантуяагийн хэрэг илэрч, буруутнуудад ял оноосны дараа гэр бүл болох аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү н.Мөнгөншагай, н.Алтаншагай нар 100 сая малайз ринггит нэхэмжлэн шүүхэд хандсан  бөгөөд 2019 онд эхэлсэн шүүх хуралд Н.Алтантуяагийн аав, том хүү зэрэг нийт 26 гэрч мэдүүлэг өгсөн байдаг. Энэ үеэр талийгаачийн бага хүү ээжийнхээ хэргийг бүрэн шийдэгдэхийг хүлээж чадалгүй 15-хан насандаа эндсэн талаар Малайзын хэвлэлд бичигдэж байв. 

Дашрамд, Ш.Алтантуяа агсныг энэ хэрэгт татаж оруулсан, хэргийг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй Разак Багинда гэгч хэргээс цэвэр үлдсэн. Харин захиалагч нь Ерөнхий сайд асан Нажиб Разак байсан гэх хардлага байсаар байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.10.216
    4 цагийн өмнө

    Муу новшнууд нөхөн төлбөрийг нь хурдан өгөөсөй Монголын минь Бүхэл бүтэн нэгэн сайхан гэр бүлийг яах гэж зовлонд оруулчаад ингэж их уддаг юм Очоод буудах юмсан

    Хариулах