ТОДРУУЛГА: Осолд орсон хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч байна

Х.Есү
3 цаг 38 минутын өмнө

Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-ны өдөр хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, зургаан иргэн нас барж, хоёр хүүхэд бэртсэн осол гарсан. 

Ослын улмаас гэмтсэн хоёр хүүхдийн биеийн байдлын талаар гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тодрууллаа. 

ГССҮТ: "Осолд орсон долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авсан. Одоогоор хүүхэд энгийн тасагт шилжин хэвтэн эмчлүүлж байна. 

Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай гэх оноштой. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна