С.Шаарийбуу: Малайзын Баялгийн сангаас 15 сая ам.доллар яах гэж авсныг нь Сү.Батболдоос заавал асуух ёстой

Х.Батсайхан
2025/03/10

Малайзад амь насаа харамсалтайгаар алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуайтай ярилцлаа.

МАЛАЙЗУУД "ТАНАЙ УЛС ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДУУГАРААЧ ЭЭ" ГЭЖ АСУУДАЛ ТАВЬДАГ. СҮҮЛИЙН 20 ЖИЛ МОНГОЛООС МАЛАЙЗ РУУ АЛБАНЫ НЭГ Ч ХҮН ОЧООГҮЙ

-Малайзын шүүхээс өнгөрсөн сарын 12-ны өдөр “Ш.Алтантуяа агсны гэр бүлд 4.7 тэрбум ринггитийн нөхөн төлбөр олгох, энэ мөнгийг 30 хоногийн дотор шилжүүлэх”-ийг Засгийн газартаа даалгасан шийдвэр гарсан юм байна. Энэ хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байна. Мөнгө шилжсэн болов уу. Шүүхийн шийдвэр биелсэн эсэх талаар танд мэдээлэл байна уу?

-Тийм зүйл байхгүй ээ. Шүүхийн шийдвэр нь нөхөн төлбөрийг шууд ар гэрт нь олгох ч юм биш. Малайзын Засгийн газар нь миний эсрэг давж заалдчихсан байгаа. Тиймээс “Шийдвэр эцэслэн гартал тодорхой хэмжээний мөнгийг дансанд байрлуул” гэсэн шийдвэр гаргадаг юм. 2015 онд ч гарч л байсан, 2018 онд ч гарч байсан, 2022 онд ч гарч байсан. Шүүхээс хэний талд шийднэ, тэр тал нь авах мөнгө гэсэн үг. Гэтэл би хүчгүй байна. Бүхэл бүтэн улсын Засгийн газар ганц миний эсрэг шүүхдэж байна шүү дээ.

Уг нь олон улсын зарчмаараа бол гадаад улсад хэн нэгний амь хохироход улс Засгийн газар нь хохирогч болдог. Гэтэл манай талаас энэ талаар бодит алхам хийдэггүй, шахдаггүй юм.

Малайзын талаас “Танай улс дуугараач ээ” гэдэг асуудал тавьдаг.  

-Та холбогдох газруудад дэмжлэг хүсэж хандаж байсан байх. Ямар хариу өгдөг вэ?

-ХЗДХЯ, ХЭҮК, ГХЯ гээд зөндөө л явсан. ХЭҮК бол ямар ч хүчгүй, албан байгууллагын байгууллагын “Шинэ жилийн комисс” гэдэг шиг л болчихоод байгаа юм. Гадаад харилцааны яам болохоор “Дипломат шугамаараа л харилцана” гэдэг. Тэр нь Малайзын Гадаад харилцааны яамтай харилцлана гэсэн үг. Гэтэл хэргийн хариуцагч нь Малайзын Засгийн газар учраас ГХЯ нь Засгийн газрынхаа эсрэг ажиллахгүй нь ойлгомжтой.

Хууль зүй дотоод хэргийн яам болохоор Малайзтай эрхзүйн гэрээгүй гэдэг. Манай талаас БНСУ, Япон гэдэг ч юм уу, иргэд нь олноороо ажиллаж амьдардаг улстай хууль эрхзүйн гэрээ байгуулах сонирхолтой байдаг юм шиг байгаа юм. Үндсэндээ Монгол, Малайз хоёр хоорондоо ямар ч харилцаагүй болчихоод байгаа байхгүй юу. Тэнд манай улсын ЭСЯ гэж байхгүй.   

С.Шаарийбуу, өмгөөлөгч Санжит Каур Дио, 2019 он.

Монгол Улсаас Тайландад суух Элчин сайдад Малайзын асуудлыг хамааруулдаг. Монголоос Тайландад суух Элчин сайд нь А.Төмөр гэж хүн байгаа. Өнөө маргаашгүй ирж байгаа даа, хугацаа нь дууссан юм. Тэгэхээр, аливаа улсын асуудлыг хамаарч байгаа хүн тухайн улсдаа “Итгэмжлэх жуух бичиг” гэж нэг юм барьдаг даа. Хоёр улсын харилцааг хэвийн явуулахын тулд?

-Тийм.

-Тэр бичгээ манайх ч барвдаггүй, Малайз ч барьдаггүй. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд дипломат харилцаа байхгүй болчихсон байхгүй юу. Малайзын тал лав сүүлийн 12 жил манай талд Итгэмжлэх жуух бичиг өргөн бариагүй. Миний мэдэж байгаагаар лав сүүлийн 20 жил Монголоос Малайз руу албаны нэг ч хүн очоогүй. Очоод ч яах юм билээ...

-Ер нь танд хэргийг шийдүүлнэ, үнэн зөв шийдүүлж ялна гэсэн итгэл хэр байгаа вэ?

-Би бол эцсээ хүртэл л шийдүүлэхийн төлөө явна. Ямраар ч шийдсэн хамаагүй. Миний талд шийдэх юм уу, өөрсдийнхөө талд шийдэх юм уу, тэрийг би яаж тааж мэдэх вэ дээ.  

МАЛАЙЗЫН БАЯЛГИЙН САНГААС 15 САЯ АМ.ДОЛЛАР ЯАХ ГЭЖ АВСНЫГ НЬ СҮ.БАТБОЛДООС АСУУХ ЁСТОЙ

-С.Зоригийн хэргийг “Улс төрийн зорилгоор ашиглахын тулд илрүүлдэггүй” гэдэг яриа бий. Түүн шиг, малайзууд бас охины тань хэргийг улс төрийн зорилгоор ашиглахын тулд шийдэхгүй байгаад байдаг байж болох уу. Тэнд сонгууль болох бүрт л сөхөгддөг шүү дээ?

-Ер нь бол улс төр орсон хэрэг л дээ. Яагаад гэвэл, тэр улсын Ерөнхий сайд нь зөвлөхдөө даалгавар өгөөд, зөвлөх нь захиалга өгч, Батлан хамгаалах яамны ажилтнууд гүйцэтгэж, тухайн үеийн шүүх нь хууль бусаар шийдсэн хэрэг шүү дээ. Хэн ямар хэрэг хийсэн нь хамаагүй, тэрийг чинь хуулийн дагуу шийдэх ёстой юм байгаа биз дээ. Баривчлах, шийтгэх бүх үйл явц прокурорын хяналтад явдаг олон улсын жишиг бий. Гэтэл энэ бол тэгээгүй, зүгээр л дур зоргын яргалал байхгүй юу. Энд нь Ерөнхий сайд өөрөө оролцсон гэдэг чинь тэр хүнд ямар нэг асуудал байжээ гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ.

Тэр Ерөнхий сайд нь одоо шоронд байгаа байхгүй юу. Баялгийн сангаа идсэн хэргээр сууж байгаа. Тэр Баялгийн санг нь идэлцсэн хүмүүс энэ хэргийн талаар чимээгүй байх, энэ хэрэгт өөрөөр хандах ажлыг хийж байгаа. Энэ идэлцэх ажиллагаанд нь манай ихэс дээдэс очиж оролцсон байдаг. Тэрийг нь Малайзууд тогтоогоод шүүхээр шийдвэр хүртэл гаргуулсан шүү дээ. “Сү.Батболд гэдэг хүн 15 сая ам.долларыг 2012 онд, Ерөнхий сайд байхдаа авсан байна” гээд.

-Тэгсэн, тэгсэн. Малайзад шүүхийн шийдвэр гарч, энд хэвэлэлүүд бичиж байсан санагдана?

-Тэгсээр байхад Авлигатай тэмцэх газар нь энэ хүнтэйгээ ярих юм байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам нь юу гэж бодож байдаг юм, мэдэхгүй. Гадаад харилцааны яам нь өөрийнхөө сайдыг хамгаалдаг ухаантай юм байлгүй, бодвол.

Эцсийн эцэст, Монгол Улсын Ерөнхий сайд Малайзын Баялгийн сангаас мөнгө авч шамшигдуулсан байна гэдэг шийдвэр шүүхээс гарчихаад байхад тэр Сү.Батболд гэдэг хүнээ дуудаж авчраад ядаж тайлбар авах ёстой байхгүй юу. Энэ 15  сая ам.долларыг яах гэж авсан, юунд зарцуулсан бэ, ямар зорилготой байсан гээд... Улсынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй шүү дээ. Гэтэл Сү.Батболд гэдэг хүн хүрч болдоггүй оргил юм биз дээ. Тийм л их эрх мэдэлтэй, гайхалтай юм байдаг юм  байлгүй, бодвол...


Манайхан бол зүгээр эрх мэдэл, мөнгөний өмнө сөгдөж байна шүү дээ. Мөнгөний ашиг сонирхлоор хэлхэлдсэн улсууд гэдэг чинь гашилсан ч нэг саванд байна, дүүрсэн ч, ширгэсэн ч нэг саванд л байдаг байхгүй юу.

-Хуулийн байгууллага гомдлоор ажилладаг. Та гомдол гаргасан уу?

-Хоёр, гурван ч удаа гаргасан. “Та нар юунд нь айгаад байгаа юм бэ” л гэж би асуудаг юм. “Үгүй ээ, айх ч юм алга л даа” гэдэг. Тэгэхээр нь би хэлдэг, “Та нар зүгээр дуудаад асуу л даа. Би та нарыг тэр хүнийг ялла гээгүй, буруутга гээгүй. “Яах гэж тэр Малайзын Баялгийн сангаас мөнгө авсан юм бэ” гэдгийг л асуугаад тайлбар аваад өгөөч  ээ. Малайзын шүүхээс ийм шийдвэр гаргаад байна шүү дээ гэдэг асуудлыг л тавьдаг. Тэгээд байхад л огт дуудахгүй байгаа байхгүй юу. Гөлийгөөд суучихдаг. Тэгээд одоо тийм мөнгө төгрөгтэй улсууд л бүх юмыг ббомилчихоод байна шүү дээ.  

-Монголынхоо байгууллагаар дамжуулж харилцаж болдоггүй юм бол олон улсын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжийг судалсан уу?

-Болдоггүй юм. Аливаа улс, арлын жижиг улс байсан ч дотоод асуудлаа бүрэн шийдвэрлээгүй байхад хөндлөнгөөс хэн ч оролцох эрхгүй гэсэн НҮБ-ын конвенц байдаг юм.    

-Тэгэхээр Малайзын шүүх эхлээд хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой юм байна?

-Тийм. Эхлээд Малайзад хэрэг шийдэгдэх ёстой. Тэгээд тэрний дараа хаашаа ч хандах юм, хэдэн жил ч болох юм...Хамгийн гол нь манайх л иргэнийхээ төлөө явах ёстой байгаа юм.

МАЛАЙЗТАЙ ВИЗГҮЙ ЗОРЧДОГИЙГ БОЛИУЛБАЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦААГАА ИДЭВХЖҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ

-Та хэрэг шийдвэрлэх үйл явц, улсынхаа зүгээс гаргаж байгаа хандлагад сэтгэл дундуур байгаа юм аа даа?

-Уг нь бичиг хийж өгдөг юм аа. Даанч “Ардын элч” кинонд гардаг “Ийм явдал гарсан нь харамсалтай, үүнийг магадлая” гэдэг шиг, дипломат үгтэй. Бүгд адилхан, “Хоёр улсын харилцаа сайн сайхан болох ёстой, энэ асуудлыг шудрагаар шийднэ гэдэгт итгэж байна...” гээд яг тоть шиг. Тэр бичигнүүд ГХЯ-аар дамжиж явдаг. Ерөнхийлөгчийнх ч бай, Ерөнхий сайдынх ч бай адилхан. Надаад одоо хичнээн ч бичиг байна даа. Бүгд ижилхэн шахуу үгтэй. Тэрнээс илүү юм бичиж болдоггүй, олон улсын тогтсон хэм хэмжээ гэж байдаг юм билээ.

-Манай талаас улс нь санаачилгатай ажиллавал шийдүүлэх боломж байгаа юм байна?

-Ер нь манай улс аливаа асуудалд жижиг улс гэсэн байр сууринаас биш, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн гэдгээр хандаж, иргэдийнхээ эрх ашгийг дорвитой хамгаалдаг баймаар байна.

Эндээ л хэрүүл хийх юм зохион байгуулаад байхаас биш, гадагшаа бол “гөлөг” л дөө. Аливаа зүйлд жаахан цартай баймаар байгаа юм. Уг нь жаахан тэмцэл явуулаад, “Визгүй зорчдог” энэ тэрийг нь болиулах юм бол асуудал цаашаа явах боломж бий. Яг ч болиулах биш л дээ. “Хэрвээ асуудлыг шийдэхгүй бол визгүй зорчдогийг болиулна” гэдэг асуудлыг гаргаж тавих ёстой байхгүй юу. Тэгвэл тэр улсад амьдарч байгаа, сурч байгаа иргэдийн эрх нь зөрчигдөх болоод, тэнд тэмцэх нөхцлийг үүсгэх ёстой юм болов уу. Тэнд суралцаж байгаа, иргэнтэй нь гэр бүл болчихсон монголчууд байдаг юм билээ. “Визгүй зорчдогийг болиулах гэж байна” гэхээр тэд тэмцэнэ биз дээ.

Би бол энэ асуудлыг ГХЯ-нд олон удаа бичсэн. Хөдлөхгүй шүү дээ наадуул чинь. Хариугүй, арчаагүй юм байдаг юм аа, дипломат үйл ажиллагаа гээч юм чинь. Нэг л эв зүйг нь харсан байдалтай, худлаа инээсэн улсууд л байдаг юм шүү дээ, энэ  Гадаад явдлынхан чинь.

“Энгэр рүүгээ хоолоо асгачихгүйхэн шиг,

Эхнэрээ дагуулж очоод,

Энд, тэндхийн хүлээн авалтад

Эвтэйхан шиг сууж байхыг Элчин гэнэ” гэж би хэлээд байгаа юм.

Юу ч хийдэггүй байхгүй юу. Зүгээр л нэг сайхан цалинтай, сайхан зугаалгатай, шагналын байдлаар оччихоод, нэр хүнд алдчихгүйхэн шиг хугацаагаа дуусгаж ирэх зорилготой. Ер нь бол инээдэг дайснууд байдаг юм.

-Малайзад монголчууд ажиллаж, амьдардаг гэж та хэллээ. Тэдгээр иргэдэд маань таны охинд тохиолдсон шиг хэрэг тохиолдвол Монгол Улс эрхийг нь хамгаалах ямар ч боломжгүй байдалд байгаа юм байна гэсэн ойлголтыг та өгч байна. Тэгэхээр, тэддгээр иргэд харин хоёр улсад хоёуланд нь шаардлага тавьж тэмцэх ёстой юм биш үү?

-Тэд өөрсдөд нь ирээдүйд ийм явдал тохиолдож болзошгүй гэж тэмцэхээсээ илүү визгүй зорчих боломжгүй болно гэвэл хөдлөх магадлалтай л гэж үзэж байгаа юм. Манай хэвлэлийнхэн тавьж өгдөггүй байхгүй юу. Би ганцаараа хүчгүйдээд байна.    

Би үе, үеийн Ерөнхий сайд нарт хандаж үзсэн. “Одоо тэгээд цаашдаа наймаа худалдаа хийгээд хоёр улсын харилцаа сайн, сайхан болоод ирэхээр шийдэгдэх биз дээ” гэсэн манж хариулт хэлдэг. Тийм болно гэж байхгүй л дээ. Угаасаа Малайзад манайхан авчихаар юм байдаггүй юм.

-Таны ярилцлага гарахаар нэр дурдагдсан байгууллагын удирдлагууд унших байх. Та юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Хэвлэлээр гарлаа гээд нэг их нөлөөлөхгүй л дээ. Гарсан доор нь “Хохь чинь заяа чинь тэр” гэж доромжилно, нэг бол "Тууштай..." энэ тэр гэж намайг хөөргөнө. Гол нь “Энд ийм юм болсон байна, энийг дөрөөлөөд нэг хэрэгтэй юм хийгээд орхи  л доо” гэж "хатгахгүй" л бол ярилцлага гараад ямар ч нэмэр байхгүй. Сонинд гарвал сонин борлогдоно. Сошиал дээр гарвал хүн олж харвал харна, олохгүй бол олохгүй. Одоо бол баяраа тэмдэглээд, архиа уугаад байж байгаа.

-Та ер нь охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдэхэд манай улсын зүгээс дэмжлэг ирнэ гэдэг итгэл алдарч байгаа юм аа даа?

-Би итгэл алдарна гэж байхгүй. Гол нь би мөн чанарыг нь мэдэж байгаа юм чинь. Монголын ард түмэн өнөөдөр ямар арчаагүй, ямар тэмцэлгүй байна вэ. Надаас долоон дор байхдаа яадаг юм бэ, бүхэл бүтэн улсын ард түмэн. Тэмцэх болохоороо ямар ч утгагүй, “Тэрийг огцруул” гэж тэмцэнэ. Дандаа мөнгөний, зохион байгуулалттай юм хийдэг. Тэгэхэд би мөн чанар, үнэн юмны төлөө тэмцэж байгаа хүн. Тийм болохоор надад нэг их шантраад, итгэл алдраад байгаа юм байхгүй. Надад тусалбал тусална биз. 

Үе, үеийн Ерөнхий сайд нар бичиг явуулдаг юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин хоёр жилийн өмнө анх удаа Малайзын хаанд  захидал явуулж өгсөн шүү. Даанч энэ улсын удирдагч нар нь чулуугаар цохиод ч дуугардаггүй, тийм муу санаатай болчихсон. Дуугарвал буруудчихна гээд... Хэн ч захиа явуулсан хариу ирүүлдэггүй. Тийм учраас энэ байдлыг болиулах нэг хөшүүрэг хэрэгтэй гээд байгаа хэрэг.

   Тэр нь визгүй зорчилтыг болиулах явдал. Угаасаа үзэх юм байхгүй шүү дээ, тэр улсад. Далай үзье гэвэл Сингапур руу очоод үзчихгүй юу. Өөр илүү гоё, аюулд орлоо гэхэд хууль шүүх нь ажилладаг, манай улсаас элчин сайд, дипломат сууж байгаа улс хажууд нь  байж л байна шүү дээ. 



Сэтгэгдэл (71)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.182
    2025/03/13

    Малайзын баялгийн сангаас Сү.Батболд мөнгө ввчээ. Энэ мөнгийг Монгол улсын ард түмэн төлнө. Энэ айхтар хулгайчид ялыг оногдуулж, хөрөнгийг хураах хэрэгтэй. АТг, ТЕГ үүрэгт ажлаа хийнэ үү.

    Хариулах
  • 92.106.229.94
    2025/03/13

    Сү Батболд гэдэг хүн тэр их мөнгийг зүгээр нэг авчихгүй. Малайзын ерөнхий сайд Монгол Улсын зүгээс ямар 1 асуудал гардуулахгүй байхын тулд өгсөн байх магадлал байгаа юм бна даа .....тэрнээс биш яасан гэж бүхэл бүтэн Гадаад улсын Баялгийн сангаас 15 сая доллар авах вэ дээ.....Сү. Батболдын хөрөнгөний эх үүсвэр олчихсон байхад Монгол Улсын АТГ шалгахгүй байгаа нь АТГ ын саванд нь их том мөнгө чихсэн байна л даа...Олон жил хүрч чадахгүй байгаа шалтгаан нь Монгол охины үхэлтэй л холбогдох бх даа.......

    Хариулах
  • 66.181.185.46
    2025/03/13

    Үнэнийг бичжээ, сү Батболдыг шалга байцаа тодруул атг, засгийн газар ажлаа хий

    Хариулах
  • 202.126.89.33
    2025/03/12

    Иргэнээ боддоггүй улс байх ч дээ ганц дорвитой дуугарчихаж яадаг байнадаа

    Хариулах
  • 139.5.217.177
    2025/03/12

    Муухай хулгайч вэ

    Хариулах
  • 66.181.167.106
    2025/03/12

    Улс төлөөлөж буй элчин сайдууд иргэнээ хамгаалдаггүй Анх 1998 ондАНУ-аас Солонгосоор дамжин Бээжинд ирэх гэтэл Хятадад зорчих визгүй гээд явуулахгүй байхаар элчинд хэлтэл өөрөө учраа ол гээд хаясан тэнд ажиллаж буй 2 залуу туслан Монгол руу чрьж дахин билет авч ирсэн Энэ хооронд ачаа Бээжин явж алга болсон олдоогүй Тэр үед Ломбо гэдэг солонгос хэлтэй консул туслаад нисэхийн хүнд манай улс визгүй зорчдог гээд бичин шидэхэд болох байсан

    Хариулах
  • 202.55.188.83
    2025/03/11

    Сү.Батболд тэр хэрэгт холбогдох гээд байсан малайзын ерөнхий сайдаас авилгал авч, монгол улсын зүгээс тавих хүсэлтийг тавиагүй юм байна. Улсынхаа мөнгөнөөс авилгал өгч улс төрийн нэр хүндээ хамгаалсан байна. Гэхдээ энэ хүний охин бас өөрөөсөө болж алагдсан гэж боддог. Янхандахдаа тухайн улсын ерөнхий сайдтай холбогддог нь юу вэ.

    Хариулах
    • 202.126.90.135
      2025/03/13

      Шалгаарай чи, өөрөө янхан биз.

  • 103.168.34.68
    2025/03/11

    Бурхан гэж байдаг бол Сү.Батболдыг амьдад нь нүглийг нь нүдээр гаргаж олон авилгачдад ухамсрын шанаа өгч хайрлаач

    Хариулах
  • 107.116.89.70
    2025/03/11

    Хамгийн гол нь үр хүүхдээ шударга үнэнээр хэргийг нь шийдүүлэх гэсэн Монгол эр хүний бууж өгдөггүй шазруун зангаар эцсээ хүртэл явна гэж байгаа нь гайхамшигтай санагдлаа.Хэрэг нь шударгаар шийдэгдэх болтугай.

    Хариулах
  • 202.126.88.111
    2025/03/11

    Хүрэлсүх ерөнхийлөгчийн үед гадаад бодлого хамгийн зөв гольлролд зөв яваад байгаа гэж хардаг. Ерөнхийлөгчөөс нь Захидал очино гэдэг бол бага ч гэсэн чимхэлт түлхэлт өгөх байх гэж л найдая.

    Хариулах
    • 66.181.188.159
      2025/03/11

      Зассс

  • 103.57.92.113
    2025/03/11

    15сая ам доллартай болцон хүн хүрч болохгүй оргил болохоос биш яахав дээ хэнд ч ар урд хаалгаар мөнгө өгөөд хүсвэл хэнийг ч дуугай болгоно. Хаа бсан малайзаас 15сая юм чин улсаасаа бүр хүүлсэн тэр битгий хэл хүн болчихсон гээд бодохоор үйлийн үрээс огт айдаггүй хүн биш мангас бололтой

    Хариулах
  • 67.44.160.49
    2025/03/11

    Батболд гэдэг хүн Монголыг бас өөрийгөө ч их л гутаах хүн юмдаа. Гадаадад амьдардаг Монголчууд Монголыг нэн тэргүүнд тавьж хичээн амьдардаг шүүдээ!

    Хариулах
  • 66.181.161.11
    2025/03/11

    Энэ одоо болнодоо. Гадаадад зэвсгийн наймааны орчуулагч хийж яваад алагдсан монгол иргэний хэргийг монгол дахь улс төртэй холбож хэрүүлийн алим шидэх хэрэг байхгүй ш дээ.

    Хариулах
    • 66.181.177.81
      2025/03/12

      Чи монгол хүн мөн үү

    • 176.7.194.225
      2025/03/11

      бас ч тийм биш л дээ

  • 66.181.161.190
    2025/03/11

    Сү. Батболд шуналтанд үйлийн үр нь боловсорч байгаа. Тун удахгүй хүртэхээ хүртэнэ. Хаалга андуурахгүй.

    Хариулах
  • 202.126.88.129
    2025/03/11

    Яагаад шүүх нь .төр засаг нь мэдсээр байж дүлий царайлаад байдгийн.Яагаад яагаад.ажлаа хийхгүй бгаан

    Хариулах
  • 66.181.191.180
    2025/03/11

    Сү.Батболдыг шууд баривчилчлах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.160.23
      2025/03/14

      Баривчилж чадахгүй ээ. Бүгд хахуул а. АвЧихсан юм чинь чадахгүйээ

  • 66.181.191.180
    2025/03/11

    Манай төр засаг,шүүх,ерөнхий сайд,ерөнхийлөгч аймхай хулчгар,буруу гарын нөхөдтэй хийсэн хэргээр нь наймаалцдаг,нуун дарагдуулд аг,эвсэлдэ

    Хариулах
  • 202.9.40.21
    2025/03/11

    MUd hurenge.mungenii tom luivar hulgaid meregshsen SU.Batbold gj hulgaichiig shalgah.hurengiig n huraah talaar hudleh.duugarh hungui uoma.Alt.gagaadad olon haus bair baishin.T1 huuhed n hurtel olimpiin horoog zaidalaad.24 ini olimpod 1 medelaas eer uo ch ugui.Ulsiin mungeer olimpod zugaalj 2 irsen.Hariutslaga tootsoh.sportin meregjliin udirdlaga tamirvhdad heregtei baimaar.SU giin huuhed chadsan chadaagui darga baih estoi uo.Arai denduu hulgaichiin oron boljee.Altangerel SU gj duugarch chadahgui l bga shuu

    Хариулах
  • 103.168.34.136
    2025/03/11

    Сүбатболд монгол улсаас баян хулгайч.их нүгэл хийсэн луйварчин. Үр удмаараа сүйрэх цаг нь ирнээ...

    Хариулах
    • 66.181.184.96
      2025/03/13

      Зөв

  • 103.168.34.75
    2025/03/10

    odoo jenko dahin erunhiilegch boloof zuvluhuur n bosoo , munhbaysgslan , nuguu talaas Libil orj ireed mun ch gylalzuulah vii ,odoo tuund zochid buudal , talhi, mahnii buh orlogoos huvin shilj yvdag , deer n zuvluh bolood irvel ch ulsaaraa bugdiig n tuunii huvid oroh bhdaa ter tsagt bosoo , mhnh 2 bol umhiirch duusah bizdee .

    Хариулах
  • 66.181.178.44
    2025/03/10

    малайзийн шүүх сү. батболд гээд нэрийг нь цохисон юм бол юу гэж ХАА БАЙСАН ОЮУН-Эрдэнийг бидбуруутгахав дээ. МАЛАЙЗИЙН ШҮҮХЭЭС АСУУХГҮЙ ЮУ. ЯАГААД ЧАПАКИЙГ ЭНЭ ХЭРЭГТ БУРУУТГААД БАЙНА БУСАД ТОМЧУУДЫГ БУРУУТГА ГЭЭД. ХАЧИН ЮМ ЯРИХ ЮМ.

    Хариулах
  • 45.117.35.19
    2025/03/10

    юм л бол сү батболд, элбэгдорж гээд амбасын үеийн гаруудыг буруутгах юм. женко амарсайхан оюунэрдэнэ мэтийн хулгайч нарын хажууд энэ 2 бол жапаак шдээ. яг үнэндээ сү батболдын үед манай улсын эдийн засаг өсөлт хамгийн дээд цэгтээ хүрч байлаа. алтанхуяг гэж дөрвөд гичий гарч ирээд самарсан даа. урвагч женкогийн өрөөсөн жоохон зальтай дугуй нь

    Хариулах
    • 139.5.217.243
      2025/03/11

      Өөраа эбигийн эхнэр нь үү

    • 66.181.189.118
      2025/03/10

      ёстой хуц чи

    • 103.212.119.163
      2025/03/10

      Хэдэн үеийн өлөн хужаа нарын шунал дуусашгүй. Хүзүүгүй, Сү 2 хужаа 2 ын шунал, лай ланчигийг гүйцэх хүн монголд баыхгүй. Тэр хэрээрээ үйл үрээ эдэлэх сайхах юм даа

    • 103.57.92.24
      2025/03/10

      Нүүрсний үнэ тэр үед дэлхийд өссөн юм . Сү- гээ өмөөрөх хэрэггүйээ олон түмэн ааль хэдийн хэн нь хэн гэдгийг ялгаж эхэлсэн

    • 202.55.188.124
      2025/03/10

      Ха ха ха

    • 59.153.112.16
      2025/03/10

      Эргүү мал вэ жинхэнэ загалмайлсан эргүүдийг нь жапаак гэж солиороод кх

  • 66.181.181.236
    2025/03/10

    Манай Төр дандаа үе дамжсан Гэмт хэрэгтэнгүүд л байдгийн байна одоо ч тэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь *Нүүрсчин* гээд үргэлжлэх,,,,,,,

    Хариулах
  • 14.1.81.172
    2025/03/10

    Үзэл санааны төлөө насан туршдаа тэмцэж буй Шаарийбуу гуайд маш их баярлалаа. Сүүмгэр нүдтэй сүүмийсэн харцтай Батболд бол шоронгийн ялтан ш дээ.

    Хариулах
  • 202.72.245.198
    2025/03/10

    S.Batboldoo schalgaachee ter mundag ESaid Ouuyerdene !!! . ug n erchiin olgoson tegeed yagaad er ajillaa chiideggui um boloo Oyuunerdene ! , tiim l ich zavgui um baichdaa .

    Хариулах
  • 202.55.188.82
    2025/03/10

    Монголын N:1 хулгайч бол Сү.Батболд гэж Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа хэлж байсан. Гэтэл Хүрэлсүх шазав татав хийж Сү.Батболдыг өмөөрч Х.Баттулга руу дайрч байсан нь Хүрэлсүх гал хам гэдгийн нотолгоо. Одоо Х.Баттулгыг л ерөнхийлөгч болгосон үед төрийг цэвэрлэнэ дээ.

    Хариулах
    • 66.181.160.23
      2025/03/14

      Хүүк ч найдваргүй этгээд ддээ

    • 66.181.176.133
      2025/03/11

      Үнэн, тэгээд Хүүк нь өөрөө огцорч жүжиг тоглож байв Хамгийн агуу жүжигчин мэргэжлийн улс төрийн орлогч.

    • 103.168.34.136
      2025/03/11

      Үнэн 2

    • 66.181.189.118
      2025/03/10

      зөв

    • 103.212.117.240
      2025/03/10

      Тийм

  • 103.57.92.24
    2025/03/10

    Бид 50 тонн алтаа авьяаа.. Бороо гоулдоос алдсан

    Хариулах
  • 66.181.161.44
    2025/03/10

    Эцэг хүн үрийнхээ төлөө хэзээ ч шантрахгүй бид ийм төр засагтай амьдарч байгаа нь бидний буруу Гадаад дотоодод монгол хүн хамгаалалт маш муу байгаа нь бидний сонгосон болон өөрсдийн бүртээсэн нийгэм ямар байгааг харуулж бна. Тэмцэдгүй ард түмэн мөхөх жамтай

    Хариулах
  • 66.181.182.176
    2025/03/10

    Дамдины Сүхбаатарын Батболдыг би оролдоогүй .2012 онд ЕС байхдаал Малайзын ЕС - тай дотонссон нь Тэндэхийн шүүхэхээр хэцэгдэж Монголын талд хандсан юм билээ.Нэг сэтгүүлч утсаар ярисан.Мань эр зарим зүйлд өөрийн зүлээ шургуулсан байна. Уншигчид болгоох боловуу?

    Хариулах
    • 103.212.118.227
      2025/03/10

      Хүн ойлгохоор юм бичээч

  • 139.5.218.11
    2025/03/10

    Арчаагүй төртэй улс иргэнээ хамгаалж чаддагүйг энэ хүний шудрага тэмцэл харуулж байна. Баячуудын балаг жирийн иргэнд хүртэл гай болж байх юм даа...

    Хариулах
    • 84.236.5.108
      2025/03/11

      Манай төр засаг үнэхээр арчаагүй иргэнийхээ төлөө дуугарч чадахгүй энэ СҮ Батболд гэж дархаглагдсан хүнийг ерөнхийлөгч нь хамгаалаад байхыг бодход СҮ Батболдын карманд зорчоогүй юм бол яагаад өмөөрөөд хамгаалаад байгаа нь нэг учиртай СҮ Батболд тэр авсан мөнгөнийхөө ямар шалтгаантай Малайзын засгийн газраас мөнгө авах болсноо олон нийтэд ил тод мэдэгдэх хэрэгтэй байна Арай хахуул авчихсан юм биш биз дээ Энэ дархаглагдсан хүнээ хэзээ шалгах юм бол доо

  • 118.99.2.19
    2025/03/10

    ЮМ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ СҮ Л ГЭХ ЮМ. ЖЕНКО ГИЙН Л ЗАХИАЛГА БИЗДЭЭ

    Хариулах
    • 66.181.160.23
      2025/03/14

      Хуцдаг шарил вэ? Мнгл. Ийг цөлмөсөн хулгай. Эрхүн гэрээсээ. Хулгай хийдэггүй юм. Сү ЁС байж. Улсаасаа хулгай хийдэг бузар шарил!

    • 203.91.115.253
      2025/03/10

      ээ тэнэг хүүр ээ юу ч ойлгодоггүй, эс сү-н гар хөл

  • 172.225.79.208
    2025/03/10

    Энэ өвгөн сүүлдээ шантааж хийдэг болждээ. Гадаадуудтайгаа байлдахгүй дотоод улс төр болгоод хүний хоол болох юм байна л даа.

    Хариулах
    • 66.181.177.81
      2025/03/12

      Яана даа. Энэ хүн үрийнхээ төлөө л явж байна. Чи энэ хүн шиг тэмцэж чадахгүй бол зүгээр л ядаж дэмж.

    • 66.181.178.190
      2025/03/11

      Мэдрэл

    • 84.236.5.108
      2025/03/11

      Юу ч ойлгодоггүй юм бол дэмий зүйл бичих хэрэггүй юм биш үү???

    • 98.212.184.85
      2025/03/10

      Iim comment bichih setgel zurh gargaj baigaad chine bayr hurgey! Chi sunsee zarj chadjee ats mine! Chinii ur hoich udam chine baga ch gesen ene nugelees chine uurnedee! Karma gej baidag ymshde uhaan muut tarhinii doroitol mine. Chinii bichij bga ugnii chine ungu ays ter chigeeree buzar… tsu2

    • 66.181.176.17
      2025/03/10

      Сү.Батболдын суганы үс чи цаашаа далд ор.

  • 172.226.43.228
    2025/03/10

    IIM YUM YARIHAASAA ICHIH HEREGTEI DEE. OHINIIHOO NERIIG BARIJ SONGUULID HURTEL DEVSHLEE ODOO ZUGEER MALAYSIATAIGA HERELDEH HEREGTEI SHDEE

    Хариулах
    • 66.181.178.190
      2025/03/11

      Мэдрэл зүгээр үү?

    • 139.5.218.167
      2025/03/10

      Ном уншвал хариулт гарна

    • 98.212.184.85
      2025/03/10

      Oyun sanaanii doroitol, orchin uyiin erguu setgehuitei!

    • 98.212.184.85
      2025/03/10

      Chi muu gulug huuhdee aldaad haramsAad irheer ih huralruu orj ug dugarna gej bodohgui l baih . Uchir ni chine uherchine saalchinaas dor guysmshig mongoliin sug!

    • 98.212.184.85
      2025/03/10

      Uherchin saalichin geed bga hun chine hRin ene maliin yrij bga helj bga ymnaas uuriig heldeg ym shuu!.

    • 203.91.115.253
      2025/03/10

      яасан тэнэг толгой вэ чи үхэрчин юу уу саальчин юм уу

  • 103.57.94.95
    2025/03/10

    Карма гэж байдаг шүү Сү. Гийнхэн ямар их шуналтай балиар хүмүүс вэ??үхэхдээ чирээд явах уу

    Хариулах
  • 59.153.115.93
    2025/03/10

    Сү Батболд бас талийгаачийн гэр бүлд өгөх ёстой 1 сая ам доларийг нь бас хулгайлаад авчихсан юмуу

    Хариулах
    • 202.55.188.85
      2025/03/10

      Энэ ЭХ ОРНОО зарсан АРД ТҮМНИЙ бүх боломжийг хулгайлсан бүх хулгайчуудыг шоронд хийж бүх хөрөнгийг нь хурааж, АРД ТҮМНИЙГ хохиролгүй болгох ёстой...

    • 66.181.177.72
      2025/03/10

      ohiniin alsan ter hun n ulsiinhaa baylagiin sangaas mongo idsen geed shorond bgaa gene. maliaziin baylagiin sangaas manai su batbold bas 12 say dollar ideed tend consul bhgui, diplomat hariltsaagui bolson geed bn ene hun

  • 202.55.188.91
    2025/03/10

    СҮ ХУЛГАЙЧ ГЭЖ ЯАСАН ИХ ЭРХ ДАРХТАЙ ХУЛГАЙЧ ВЭЭ.ЭНЭ НӨХӨР.Н ХУЛГАЙ ЗЭЛГИЙ БҮҮР МОНГОЛООС ХАЛИАД ДЭЛХИЙГЭЭР ТАРЖ

    Хариулах
    • 103.57.92.14
      2025/03/11

      шш