УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.03.13/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэж үзсэн бөгөөд Прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т заасан "Мөнгө угаах, залилах" гэмт хэргийн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т
-Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 16.8-1-т
-Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Энэхүү хэргийг 2023 онд Нийслэлийн Хан-УУл дүүргийн шүүхэд хэлэлцээд шүүгчдэгчдийг гэм буруугүй гэж үзсэн ч Нийслэлийн Прокурорын газрын гомдлоор дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.29
Хурал хойшилно
Хариулах202.126.89.214
УВС ХҮҮХЭНҮҮД АИМАР ШУНАЛТАИ ХҮН ЧАНАР МУУТАИ
Хариулах103.57.94.95
Салж сарниад ихэнх юмаа Баясгалан аваад,олон дүү эхнэртэй хүүтэй болчихсон байдаг.нөгөөх нь Жавхлангаас салахаа больсон.яамаар ч юм бэ
Хариулах122.201.31.53
Huulia changal durtai bolgon ni gazar barilag geed hvmvvst hohirol garsan bgaa nohon tolboriin buutsaan ologood 10s nsaar ni horih changa bolgii
Хариулах79.117.147.88
Ард иргэдийг хохиролгүй болгох ёстой Баясгалан хүний 4 хүүхэдтэй нөхөртөй солйороод явахаар улсын 29 тэр бум төгрөгөө төлүүл эдлэх ёстой ялыг н Ялыг эдлүүл