Ж.Сүхбаатар: Түгжрэлийн буруутан гэдэг нэрнээсээ салж, гавьяа байгуулъя л гэж бодсон

Т.Отгонсувд
4 цаг 36 минутын өмнө

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой шүүх хурал болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар мэдүүлэг, тайлбар өглөө. 

Тэрбээр "Ногоон автобусны хэрэгт 77 тэрбум төгрөгийн хохирол ярьдаг. Гэтэл эдгээр хүмүүсээс үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ч хүн байхгүй. Намайг энэ хэрэгт яллаж байгааг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би харин ч Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Би юу ч хийгээгүй байсан бол ингэж доромжлуулахгүй байсан байх. Мөнгө хэзээ ч миний хувьд нэгдүгээрт байгаагүй. Сайн нэр миний амьдралын хамгийн чухал зүйл байсан

Би түгжрэлийн буруутан гэж цоллуулсан нэрээсээ салж, гавьяа байгуулъя л гэж бодсон. Би ажлаа аваад гурав хоносны дараа түгжрэлийн буруутан болсон. Өнөөдөр би нийтийн тээврийн салбарын дампуурлын эзэн болчихоод зогсч байна. Би хулгай луйвар, авлигатай тэмцэж, найман жил улс төрөөс зайлуулагдсан байж байгаад орж ирсэн хүн. Би 20 жил нандигнаж явсан сайн нэрээ 2, 3-хан долоо хоногт гутаалгалаа. Олон жил хуульч гэж сайн нэр зүүсэн ч олон түмнийхээ өмнөөс нэг удаа галыг нь үүрье гэж өөрийгөө зоригжуулсан" гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.223
    3 цагийн өмнө

    Сүхбаатар үнэнээ л ярьж байна. Уг нь зарчимч шударга хүн. Хэн нэгний золиос болоод байх шиг байна. Амарбаясгалан, Алтан гарт Сумка ч юм уу? Хэт шударга байсны төлөө нь зайлуулах аргад нь өртөгдсөн гэж бодоод байна.

    Хариулах