Ц.Хүсэлбаатар: Хавдрын эмнэлэгт туяагаар шардаг хоёр төхөөрөмж байсны нэг нь ачааллаа даахгүй гэмтлээ

Zuv.mn
4 цаг 39 минутын өмнө

МУГЖ Ё.Цог ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүнийг хүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нь сахиж байгаа бөгөөд ХСҮТ-д өвчтөнүүд их, тоног төхөөрөмж хүрэлцээгүй байдлаас болж ачаалал нь хэтрэн эвдэрч байгаа талаар “Нүүр ном”-доо бичжээ.

Тэрбээр “Хавдрын эмнэлэгт аавыгаа асарч хамтдаа 20 шахам хонож байна даа. Эндхийн ачаалал асар их. Туяагаар шардаг хоёр төхөөрөмж байсны нэг нь ачааллаа даахгүй гэмтэж зогсов. Ажиллагаанд ортлоо лавтай 14 хоног саатна. Гэтэл өвчний тархалт явц энийг хүлээгээд байж байхгүй шүү дээ. Өмнөх эмчилгээний үр дүн байхгүй л болно.

Өдөр бүр туяа эмчилгээнд 120-180 хүн өглөө 08.00 цагаас үдшийн 20.00 цаг хүртэл үйлчлүүлдэг гэхээр ачаалал маш их. Тэгвэл ийм төхөөрөмж дахиад 6-8 ширхэг байвал ачаалал багасч эмчилгээнд орох гэж хүлээх багасах л байх даа.

Ер нь өөр бусад төхөөрөмж аппаратын дутагдал хэр байдаг юм бол ...Энэ тал дээр Засгийн газар анхаараасай. Бас бусдад тус буян болохыг хүсэх компани бизнесийн байгууллагууд ч анхаараасай маш том буян болно доо.

Эмнэлгийн барилга барихаас тэргүүнд тоног төхөөрмжийг л нэмэгдүүлэх нэн шаардлагатай л харагдаж байна. Хүн ч тэгээд өөр дээр нь тулж ирэхэд л нүдээ онгойлгодог аминч амьтан юм шив дээ” хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.75
    1 цагийн өмнө

    TSOG.t hunii yosoor handaj emchilgee hiih yostoi , ter tusmaa gadaadad yvuulj emchileh zardliig n uls garagah n zuitei shuu !

    Хариулах
  • 103.168.34.75
    2 цагийн өмнө

    ue ueiin yamniih n saiduud toglood shoglood l duusdag ymar huuli tedend uilchilehgui , unuugiin said mun ylgaagui shorond yvah bsn nuhuruu EMD.n dargaar tavij luivart mur zeregtsej bg bizdee ? CHinburen uuniig yrival uuruu asuudald ornoo .

    Хариулах
  • 66.181.181.152
    2 цагийн өмнө

    Чинбүрэн энэ талаар сайн мэдэж байгаа хэрнээ дуугарахгүй 5 6 жил УИХд сууж байнадаа. Ингэж байх нь эмнэлэг цаашлаад улсад ашигтай юм байлгүйдээ

    Хариулах
  • 202.9.47.13
    3 цагийн өмнө

    Би бүр гайхаад байдаг юм! Эрүүл мэндийн яам жил бүр улсын төсвөөс мөнгө авдаг. Иргэдээсээ Эрүүл мэндийн даатгал гээд бас татвар авдаг. Тэр төсөв, татвар хаашаа алга болсон бэ? Хувь хүн, компаниуд эмнэлгийн хүлээн авах өрөө, яаралтай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаа харагддаг... Түүнд зарцуулах ёстой төсөв хаачив?!

    Хариулах