Х.Нямбаатар: Хулгай хийж, түгжрэлийн цагаар эцсийн буудал дээр зогсчихдог автобусны жолооч нарыг хална

Т.Отгонсувд
2025/03/10

Нийтийн тээврийн шинэчлэлт, үйлчилгээ хүртээмжийг сайжруулах талаар  Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн жилүүдэд маш их хөрөнгө оруулалт хийж, парк шинэчлэлт хийж, ажилчдын цалинг нэмсэн. 

Гэвч бидний төлөвлөсөн үр дүн хараахан гарахгүй л байна. Нийтийн тээвэр 2015-2016 онд 50 тэрбум гаруй төгрөг олдог байсан бол 2023-2024 онд 20-30 тэрбум төгрөг олж байна гэдэг бол доромжлол. 

Нийтийн тээврийн газруудын дарга нар хулгай хийж байгаа жолооч нараа бүгдийг нь ажлаас хал. Яагаад хулгай хийж байгааг нь мэдсээр байж өршөөгөөд байдаг юм.  

Автобусны жолооч нар 5-6 сая төгрөгийн цалин авч, тэтгэвэрт гарахдаа 100 сая төгрөгийн тэтгэмж авч байна. Үүнээс илүү дэмжлэг гэж юу байх вэ. 

Өдөр болгон гэртээ харихдаа бэлэн мөнгөтэй харьдаг жолооч нарыг бүгдийг нь хал. Зөрчил илрүүлэлтийг сайжруулах шаардлагатай байна. 

Автобус  баазууд ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ өөрсдөө орлогоо захиран зарцуулах учиртай. Ингэж байж дан ганц жолооч гэлтгүй инженер, техникийн ажилтнуудын цалинг жигдрүүлнэ" гэв. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.47
    2025/03/10

    М3 энэ чиглэлийг Эсвэл энэ чиглэлд улсын биш хувийн автобус явуулаад өг арай хариуцлагтай жолооч нар нь ч арай дуулгавартай. Мөн Хуучинаараа Ч:56 чиглэл шүү дээ 120-р эргүүлмээр бна! Ядаж зогсох газаргүй талбай шиг зогсоод байгаад бхгүй хурдан буцаад эргэдэг бсн.

    Хариулах
  • 202.9.46.47
    2025/03/10

    М3 чиглэлийн жолооч нар ямар ч бсн талбай дээр очоод зогсох газартай болоод тэгдэг юмуу өдөр бүр яг ижил ажил хичээл тардаг үеэр буюу 17.40-с 7.30 ийн хооронд 5, 6-граа тайбай дээр очиж зогсоод юу хийж суугаад бдг юм гэнэт бөөнөөрөө бж бж бснаа нэг талдаа гараад нөгөө эцэсрүүгээ давхих юм. Тэгээд нөгөө эцэс архивын дээр ирж цаг нөгцөөж бгаад цаашаа ойрхон Морингийн давааны бааз руугаа буулаа яваад өгнө.Өглөө яг төврүү хэрэгтэй үед архив дээр.Тэгээд 5-6 саяын цалин авна! арай даварч байгаа юм биш үү ! /Эсвэл энэ чиглэлд улсын биш хувийн автобус явуулаад өг арай хариуцлагтай жолооч нар нь ч арай дуулгаварт ай/ /Хуучин

    Хариулах
  • 103.212.119.144
    2025/03/10

    ХОВ БАЗАЖ ХОРИН ТАВАН МЯНГААР ТОРГОН ЭРХЛҮҮЛДГЭЭ ЗОГСООН АЖЛАА ХИЙ !

    Хариулах