Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллийн хамтаар АНУ-ын Юта мужийн их сургуулийн төлөөлөгчтэй хийх хамтын ажиллагааны албан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар АНУ-ын Юта мужийн их сургууль болон Монгол Улсын АШУҮИС, ХСҮТ-ийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр АНУ-ын Юта мужийн их сургуульд Монгол Улсын АШУҮИС-ийн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтанг сургаж, шинээр байгуулах хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах боловсон хүчин, эмч, сувилагчдыг бэлтгэхээр боллоо.
Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Р.Сэддорж УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх, Монгол Улсаас АНУ-ын Санг Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар болон бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна