СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд аарууланд хахаж, нас баржээ

Т.Отгонсувд
19 цаг 27 минутын өмнө

Бага насны хүүхэд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 07-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллиийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж, нас барсан байж болзошгүй байна.

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.208
    18 цагийн өмнө

    Шагайн ааруул байх

    Хариулах