С.Баярбилэг: Бусдад хүчиндүүлсэн гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Х.Есү
6 цаг 45 минутын өмнө

Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн хэрэг болон цаг үеийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: "Прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн хүрээнд та бүхэнд мэдээлэл хүргэе. 

2024 оны есдүгээр сард иргэн У-аас бусдад хүчиндүүлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан. Тус мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээж аваад, шалгалтын ажиллагаа явуулаад 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хохирогчийн хүслийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхээр заналхийлж, мөн согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан үед бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийсэн тохиолдолд хүчиндэх гэмт хэргээр хуульчилсан зүйл. 

Иргэн У-аас гаргасан асуудалд цагдаагийн байгууллагаас холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна. 

Тухайн хэргийн асуудал цахим орчинд нийтлэгдээд явах нь хэргийн шийдвэрлэлт мөн хэргийн оролцогчдын эрх зүйн байдалд их сөрөг, хүндрэлтэй байдлыг үүсгэдэг. 

Цахим орчинд нийтлэгдэж байгаа энэ мэдээлэл дээр хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, хүний хувийн эмзэг мэдээлэл, хүний нууцтай холбоотой мэдээллүүд явж байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааны нууцуудыг хангах, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох ажиллагаануудыг хийгээд ажиллаж байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна