ГССҮТ: 2024 онд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан

Т.Отгонсувд
2025/03/14

Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож, гэмтэх тохиодол өндөр байгаа талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.

Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.

Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,

  • Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
  • Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
  • Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
  • Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.

Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

Эх сурвалж: ГССҮТ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    2025/03/17

    Одоо гараад ирцэн давхилдаж байналэ Нямбаа ахаа энийг журамлаад өгөөчээ найз охиноо ардаа сундалсан хөвгүүд аймаар хурдтай давхиж байнаа.Манай найз охин орилдог мотогоор найз хөвгүүнтэйгээ өндөр хурдтай явжаагаад ойчоод одоо бүгсэн бие нь мэдээ байхгүй болсон.Их л үнэтэй эмчилгээ шаардаж байгаа найз хөвүүнийх нь чив хугарсан.Аймаар биз хөөрхий охины бүгсэн бие мэдээгүй найз хөвүүний чив хуга гэцүү л байнаа

    Хариулах