ТАНИЛЦ: Замын-Үүд боомтоос татан авсан ачаа бараа


БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг хилээр нэвтрүүлж эхлээд байгаа.

Эрээн хотоос Замын-Үүд боомтоор нэвтэрсэн ачаа тээвэрт ямар бараа бүтээгдэхүүн байгааг УБТЗ-аас мэдээллээ. Тус газраас мэдээлснээр нэгдүгээр сарын 11-13-нд хилийн 0 цэгээс 58 ширхэг 40 тоннын чингэлэг, 74 ширхэг 20 тоннын чингэлэгтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, сантехник, түүвэр болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татан авчээ. Тодруулбал хувцас, гялгар уут, скоч, таг, тахиа, гахайн мах, муурны элс зэрэг байна.

Шадар сайд “Зам тээврийн яам, ХЦУГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагууд хамтран ажлын хэсгийн зохион байгуулж байгаа ажлуудыг тоймлон, тухайн өдөр хилээр нэвтэрсэн болон Улаанбаатар хот руу төмөр зам, авто замаар ачигдан гарч буй ачаа барааны тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан  өдөр бүр олон нийтэд хандан хүргэж байх”-ыг үүрэг болгосон юм.

Эрээн хотоос Замын-Үүд боомтоор татан авсан ачаа барааны жагсаалт: 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.92
    2022/01/15

    Muurnii els ni ch yuchiv oor arai ashigtai yum oruulj boloogui yum bhdaa tahia gahai ch gesen shal demii yum avch ideh yum daa

    Хариулах
  • 59.153.114.85
    2022/01/14

    өө чаавас иймхэн юм авсан юмуу сүр болоод байсан чинь шадар сайд үүрч орж ирсэн юм бишүү

    Хариулах