Н.Онон: Надад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд орох санал тавихад эхлээд татгалзсан


Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр МУГЖ Н.Ононг томилогдсон тухай мэдээлсэн. 

Уг томилгооны дараа Н.Онон хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Анх санал тавихад эхлээд татгалзсан. Миний хувьд олон жил урлагт зүтгэснийх телевизтэй шууд бусаар байнга холбогдож ирсэн. 

Тодорхой ойлголттой. Миний хувьд МҮОНРТ-ийн үзэгчийн хувьд, уран бүтээлчийн хувьд өөрийн чадах хувь нэмрээ оруулъя гэж бодож байгаа. 

Уран бүтээлчидтэй нийлээд улам гэгээлэг, шинэлэг байлгах талаас нь анхаарч ажиллана" гэв. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан байдаг юм. 

 Нанжидын Онон Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. 1977-1987 онд 23 дугаар дунд сургууль, 1987-1991 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн. 1999-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төссөн. 1991-2000 онд Драмын улсын эрдмийн театрт жүжигчин, 1996 оноос “X түц” уран бүтээлийн нэгдлийн захирал, 2020 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.




Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.23
    2022/01/19

    Маш бүдүүлэг биеэ тоосон ахмад улсуудыг үл тоомсорлосон хүн байна лээ. Гурван настай эмэгтэй нэг хоолны газар миний дүү зураг аваад өгнө үү гэхэд ёстой үл тоомсорлож хариу өгөөгүй буруу харчиж байгаа юм даа. Гавьяат жүжигчин болоод удаагүй байсан. Энэ хүн лав телевизэд очоод хэдэн ахмад уран бүтээлчдийг бүгдийн шахаж гаргах байх. Энэ жүжигчин нэртэй жүжигчинцээрээс олигтой бүтээл гарахгүй.

    Хариулах
  • 202.21.124.133
    2022/01/17

    Чамайг хэн гуйх вэ ээ, элий юм ярихын

    Хариулах
  • 192.82.67.190
    2022/01/16

    Амжилт. Сайн ажиллаж чаднаа.

    Хариулах
  • 64.119.18.239
    2022/01/15

    Онон минь ээ амаараа хэнд ч битгий тайлбар тавьж доошоо ор. Зүгээр л ажилдаа ханцуй шамдаад ор. Ажил чиний тайлбар болно. Харин хошин шогийн та нар нийгмийн сэтгэл зүйг бузартуулахад хамгийн гол хувь нэмрийг оруулсан нь үнэн шүү.

    Хариулах
  • 59.153.114.18
    2022/01/15

    Чаднаа. . . Амжилт . . .

    Хариулах
  • 124.158.96.144
    2022/01/15

    Нийгмийн сэтгэхүйг бузартуулалцсан хүний нэг дээ.

    Хариулах
  • 202.9.46.249
    2022/01/14

    Хүрэлсүхийн сонгуульд хошин хамтлагшүү юмаараа их далдагнасан шагналаа гавьяат цолоос эхлээд амаараа оруулаад бөгсөөрөө гартал авах юм бна

    Хариулах
  • 139.5.218.180
    2022/01/14

    ok

    Хариулах
  • 66.181.161.2
    2022/01/14

    Чиний хэдэн зоосны төлөө хийсэн хошин шогоос болж нийгмийн сэтгэхүй доошилчихоод байна.

    Хариулах
  • 192.82.90.142
    2022/01/14

    Эхлээд татгалзаж тэгээд амлалтанд нь уяраа юу?

    Хариулах
  • 202.126.89.119
    2022/01/14

    Turiin ender alband ochood angi.amin naiz.ahduugee tataj ajiltai bolgofogiig huuliar horiglooch.Turiin albiig eersdee dampuuruulj duuslaa.

    Хариулах
  • 150.129.141.186
    2022/01/14

    tegsen chin yasan Chi zaaval bol geseer baigaaf bolgotsonuu haha

    Хариулах