Анх удаа болон давтан халдвар авсан бүх хүнд эмийн багцыг өрхийн эмнэлгүүд олгоно


Омикрон хувилбар нь бусад хувилбараас ялгаатай тал нь халдварлах чадвар өндөр. Мөн нууц хугацааны хувьд 3-5 хоног болж богиносч байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Covid-19-ийн үед илэрч байгаа нийтлэг шинж тэмдэг нь томуутай адил. Онцлог нь ухаан балартах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүндэрч байгааг мэргэжлийн эмч нар анхааруулсан билээ.

Энэ нь вирусийн гаралтай хатгалгаа биш учраас аль болох антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Гэхдээ анх удаа болон давтан өвдсөн биеийн байдал хүнд бүх хүнд эмийн багцыг өрхийн эмнэлгүүд олгож буй аж.

Учир нь 160 мянган төгрөгийн эмийн багц нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгож байгаа. Тус эмийн багцын үнэ 30-60 мянган төгрөг бөгөөд үлдсэн мөнгө нь эмчийн үзлэг, эмчилгээ, тусгаарлалтын хувцас болон бусад зардалд зарцуулагдаж байгаа юм байна. Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын үед тусгайлан гаргасан эмчилгээ байхгүй. Тиймээс гэрээр тусгаарлагдаж буй иргэд хөнгөн өвдсөн тохиолдолд тусгай эмчилгээ шаардлагагүй. Мөн шингэн бүлээн зүйл сайн ууж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, хангалттай амрах нь чухал байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Цаашид ч олгохоор санхүүжилт болон журмыг гаргаж байгаа гэсэн юм. 

Гэхдээ зөвхөн өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгож байгаа 160 мянган төгрөгийн багцад эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс зэрэг багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ жил COVID19-д зарцуулах төсвийг танах, хариу арга хэмжээг сайжруулах төлөвлөгөөтэй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.155
    2022/01/17

    Pyazdaa dandaa unegui ym halamj dampuursan ard tumen ymdaa

    Хариулах