БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ томилогджээ


МАН-ын Удирдах зөвлөл  өнөөдрийн хуралдаанаар  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох саналыг дэмжсэн байна.

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хурлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн . 

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан бол 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байв. Улмаар 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй юм.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.9
    Өчигдөр

    Ждүчин пиарчин попрогч нөхөр томилогдлоо сайжруулах гэсэн биш уруудах зам руугаа орсон байхоо харцгаая

    Хариулах
  • 73.239.101.128
    2022/01/18

    Jinhenhulgaichiig orond n tomilson bndaa

    Хариулах