Улсын дээд шүүх тээврийн хөлсийг үндэслэлгүй өсгөсөн жолооч нарыг торгосныг зөв гэж үзлээ

Админ
2022/01/17

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар ШӨХТГ-ын  улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед жолооч Р.Батсайхан, Г.Базаррагчаа нар нь Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр өсгөсөн. Ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая төгрөг болгож хэлэлцэн тохирч өсгөсөн нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн байх тул улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж үзжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.122
    2022/01/18

    Зөв шийдсэн байна.манайханы ихэнх нь том жижиг гэлтгүй шуналын дэв болсон хүмүүс.яах вэ шудрага сайхан хүмүүс байнаа байна

    Хариулах