Бээжинд коронавирусний халдарын шинэ 5 тохиолдол бүртгэгджээ


Өчигдөр буюу 19-ний Лхагва гарагийн 00:00 цагаас 18:00 цагийн хооронд Бээжинд коронавирусний  халдарын шинэ 5 тохиолдол бүртгэгджээ. Өвчтөнүүд бүгд хүнсний агуулахад ажилладаг ачигч нар байжээ.

Бээжин хотын Эрүүл мэндийн газрын дэд дарга Лю Сяофэн хэвлэлийн бага хурал хийлгэж, нийслэлийн Хайдянь, Чаоян, Фаншань, Фэнтай дүүргүүдэд халдвар гарсныг мэдээлсэн байна. Байдал хэцүү байгааг мөн онцолжээ. Одоогийн байдлаар хавьтагчдыг шуурхай тогтоох, ариутгалын ажил хийгдэж байгаа гэнэ. Харин омикрон хувилбар эсэхийг мэдээлсэнгүй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.244
    2022/01/20

    Хүн төрөлхтнийг шин аюултай цар тахал хүлээж байна гэж байна. Дэлхийн бүх орнууд бэлэн байдалд байх хэрэгтэй гэж байна.

    Хариулах