Ус дулааны мөнгөө цагт нь төлөөгүй иргэдийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэдэг худал

Х.Есү
2022/02/16

"Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ" гэх агуулгатай мэдэгдлийг ХҮТ-4-өөс иргэдэд тараасан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тарсан. 

Тухайн мэдээллийн талаар тодруулахад, Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил: "Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Зээлийн Мэдээллийн Сангийн үйл ажиллагааг Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулна. Хуулийг хүн бүр даган мөрдөнө. Монголбанк дур мэдэж хэн нэгэн болоод аль нэг ААН-ийг оруулж, гаргах боломжгүй. Энэ хуулийн 28.1-т "Зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн байгууллага, төрийн байгууллага болон бусад ААН-үүдээс бүрдүүлсэн ЗМС-тай байна." гэж заасан. Мөн хуулийн 28.2-т "Банк, ББСБ, ХЗХ, санхүүгийн түрээс буюу лизингийн компаниуд болон төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авснаас үл хамаарч Монголбанкны ЗМС-нд зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлнэ." гэж тус тус зааж өгчээ. Тэхээр эдгээр заалтуудын хүрээнд л ЗМС-ийн үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.167
    19 цагийн өмнө

    Тэгвэл энэ ийм хариуцлагагүй монгол банкны нэр барьсан мэдээлэл хийдэг иргэд, аж ахуйн нэгжид хатуу хариуцлага хүлээлгээчээ. Ёстой замбараа алгаа. Төр байна уу.

    Хариулах
  • 213.87.89.79
    2022/02/17

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах