Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногоосоо 19 хувиар буурсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээллээ.
Тухайлбал сүүлийн долоо хоногт 16 сая гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 75,000 орчим хүн Covid-19 өвчний улмаас нас барсан байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн бүс нутгуудаас зөвхөн Номхон далайн баруун хэсэгт өвчлөл нэмэгдсэн бол Зүүн Өмнөд Азид 37 хувиар унасан нь хамгийн том бууралт болжээ.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн том вирусийн мэдээллийн санд нэмэгдсэн 400,000 гаруй сорьцын шинжилгээний дүнг шалгахад 98 хувь нь Омикрон хувилбарын тохиолдлууд байжээ.
Хэдийгээр дэлхий дахинд өвчлөл буурч байгаа ч цар тахал дуусах болоогүйг ДЭМБ улс орнуудад анхааруулсан байна.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.216
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах