Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын байгуулсан 6 бүс нутгийн ойн комиссын нэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комисс бөгөөд 1949 оны 11 сард байгуулагдсан юм.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комисс 34 улсын гишүүнчлэлтэй. Бүс нутгийн түвшинд тухайн улс орнуудын ойн салбарын бодлого түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хэлэлцэж, бодлогоор хангах, шийдвэр гаргах уулзалтыг 2 жил тутамд зохион байгуулдаг.
НҮБ-ын ХХААБ нь энэхүү зохион байгуулдаг уулзалтад ойн салбарын төрийн байгууллагын оролцоог хангахаас гадна бүс нутгийн ойн чиглэлийн олон улсын болон дэд бүс нутгийн ойн асуудал эрхэлдэг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулан дэмжин ажилладаг байна.
Манай улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурлыг 02 сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тус хурал нь ‘’ОЙ БА НОГООН СЭРГЭЛТ’’ сэдвийн дор зохион байгуулагдана.
Дэлхийн олон улсад тархаад байгаа Ковид-19 цар тахал нь ойн салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөг үзүүлсэн. Бүс нутгийн түвшинд илүү хүртээмжтэй, бүтээмжтэй ногоон эдийн засгийг сэргээх, ойн аж ахуйг хөгжүүлэх дунд, урт хугацааны оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар ойн болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай.
Мөн ойн доройтол, хомсдлыг бууруулах, ойн экосистемийн үйлчилгээг тогтвортой хадгалах, ойн үнэ цэнийн сүлжээг бий болгох болон сайн туршлагыг дэмжих нь чухал. Цар тахлын дараах ойн салбарын сэргэлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн иргэдийн идэвхитэй оролцооноос гадна засаглалын зохицуулалт, хууль эрх зүйн таатай орчин, технологи, санхүүжилт болон урамшуулалын механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн тодорхойлжээ.
ОЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.216
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах