А.Отгонбаатар: Хөгжлийн банк 28 тэрбум барилга босгох мөнгөөр оффис худалдаж авсан

Т.Отгонсувд
2022/02/17

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлын  гарц шийдэл дээр саналаа хэлээ.

Тэрбээр, "Ер нь бол хулгайн эсрэг нэгдэхэд хулгайч биш л бол бүгд нэг тал байх ёстой.

 Өнөөдөр Хөгжлийн банкны байрлаж байгаа оффис нь бол Худалдаа хөгжлийн банкны барилгын 11,12 давхарт нь байдаг юм шиг байна. Тэр оффисыг бол 28 тэрбумаар худалдаж авсан байгаа юм. Гэтэл тухайн үед 28 тэрбумаар тэр өндөр шилэн барилгыг барихаар. Тэгэхээр энэ Хөгжлийн банк гэдэг бол анх босгохоосоо эхлүүлээд хулгай явсан байгаа юм. Энэ хулгайтай бол бүх нийтээрээ дугарах ёстой.

 Бид нар хэлээд байгаа юм. Энэ бол хуульчлагдсан хулгай. Хууль гаргаж байгаад хулгай хийсэн байгаа юм. Хөгжлийн банкны зээл авсан хүмүүсийн зээлийг эргэж төлүүлье гэвэл хоёр л зам бий. Нэгт бол хуулийн зам бий, нөгөөтөх нь бол олон нийтийн шаардлага бий.

Хуулийн зам нь гэх юм бол УИХ хурал нэг удаагийн үйлчлэх хууль гаргах ёстой. Энэ нь УИХ, ажлын хэсэг, Г. Занданшатар дарга бол цаг үрсэн юм хийгээд байна. Зүгээр ээлжит бус чуулганаа зарлаад Хөгжлийн банкны зээлийг өөрөөр нь төлүүлэх нэг удаагийн үйлчлэлтэй хуулийг гаргаад тэр хуулийнх нь дагуу шүүх, прокурор , цагдаа чинь ажиллана. Гэтэл энэ хэдийн мөрдөх хууль байхгүй , эргээд хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуульгүй бол шүүх, прокурорыг мянга зүхээд яах юм бэ. Тэд нар хуулийн хүрээнд л ажиллана. Тэгхээр асуудлын гол нь УИХ-д байгаа. 

Нөгөө гарц нь бол Үндэсний аюулгүй байдлын дэргэдэх ажлын хэсэг гаргах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргах ёстой гэж харж байгаа олон нийт хажуунаас нь шахах ёстой. "хэмээв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.216
    2022/02/18

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах