Э.Цэндбаатар мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа хийнэ

Өчигдөр 14 цаг 13 минут

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа энэ сарын 22-нд хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод байгаа билээ.

Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах гурван дахь тулаан нь болох гэж байна. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж, 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь тулаанаа амжилттай хийж, мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.

Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын хоёр дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.176
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 103.26.195.248
    Өчигдөр

    2 тамирчинд амжилт хүсье.

    Хариулах