Хөгжлийн банкны ИХ ӨР: Хамгийн хамгийн…

13 цаг 24 минутын өмнө
  • Хамгийн их өртэй “Хөтөл” ХК

 Худалдаа, хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийнх гэдэг нь Монгол даяар тодорхой болсон “Хөтөл” хувьцаат компани 296 тэрбумын өрөөр тэргүүлж байна. 2012 оны 10-р сарын 19-ний өдөр буюу 10 жилийн өмнө 61,2 сая долларын зээл авсан. Зээлээр барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй. Улсын комисст хүлээлгэн өгдөггүйн учир нь гэрчилгээ гаргуулахгүй. Гэрчилгээгүй болохоор барьцаанд авах боломжгүй.

  • Хамгийн их өртэй хүн сахал Д.Эрдэнэбилэг

 Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг нууцаар эзэмшдэг“Хөтөл” 296, “Кью Эс Си” 213 тэрбум, Худалдаа, хөгжлийн банк 6 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Д.Эрдэнэбилэгт холбогдох чанаргүй зээл 515 тэрбумд хүрсэн. Үүнээс хамгийн их дүнтэй “Хөтөл”-ийн 296, “Кью Эс Си” 213 тэрбум-ын зээл улаан ангилалд орсон, чанаргүй зээл.   

Алт олборлодог компани. Гурван жилийн өмнө буюу 2019 оны 08-р сарын 29-ны өдөр анх шүүхэд хандсан. Шүүхэд асуудал нь шийдэгдэлгүй 904 хоног өнгөрч  байна.  

  • Найдваргүй барьцаа “Шинэ яармаг хаусинг прожект”

 Шинэ яармаг төслийг хэрэгжүүлэхээр “Шинэ яармаг хаусинг прожект” компани нь Төрийн орон сууцны корпорациар дамжуулан нийт 22 сая долларын зээл авсан. Хөгжлийн банкны зээлээр барьсан орон сууцаа барьцаалсан боловч 2019 оны 06-р сарын 25-ны өдөр шүүхэд хандаж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн. 22 сая долларын чанаргүй зээл барьцаагүй болсон.

  • Хамгийн их хугацаа хэтрэлттэй “Монлаа” ХХК

 УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хамаарал бүхий “Монлаа” одоогоос 8 жилийн өмнө буюу 2014 онд 5,6 тэрбум төгрөгийн зээл авсан. Нийт 7,5. Тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэлтэй. 2258 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. М.Билэгтийн “Ачлал трейд” компани 2017 онд 15 сая долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар 52,5 тэрбум төгрөгийн өртэй байна.

  • Хамгийн олон хохирогчтой “Пирамид-Орд”

  МоАХ-ны партизануудад орон сууц барьж өгөх нэрээр хотын дарга асан Э.Бат-Үүлийн захирамжаар үнэгүй газар авсан. МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгын  зөвшөөрлөөр, “Пирамид-Орд” компанид “Буман залуус” хороолол барихаар болж, 2018 онд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. 296 айлд орон сууцаа зарсан боловч Хөгжлийн банкны зээлийг төлөөгүй, 23 тэрбумын өртэй байна. Иргэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. Хөгжлийн банкны зээлийг төлөөгүй мөртлөө иргэдэд орон сууцаа зарж орлого олсон. Барилгын гүйцэтгэгч компанид ажлын хөлсийг нь төлөөгүй. Гүйцэтгэгч компаниас авлагатай олон аж ахуйн нэгж бий. МоАХ-ны гишүүд энэ луйврыг эсэргүүцэж, Х.Баттулгыг тус байгууллагын Ерөнхийлөгчөөс огцруулахыг шаардаж эхэлсэн

  • Хамгийн том артай “Кью Эс Си”, “Хөтөл”, “Шинэ яармаг хаусинг прожект”, “Пирамид орд”

 “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кю Эс Си”, “Хөтөл” компаниудын хагас их наядад хүрсэн зээлийн ард улс төр-санхүүгийн бүхэл бүтэн сүлжээ бий гэж үздэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар энэ хүнтэй түншилж, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр төрөөс авах луйврыг хамтран зохион байгуулсан.

“Шинэ яармаг хаусинг прожект” хэмээх шүүхээр барьцаагаа суллуулсан компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэдэг залуугийн нэр дээр бүртгэлтэй. Мөн хамгийн олон хохирогчтой, Х.Баттулгын хамаарал бүхий “Пирамид орд” авсан зээл чанаргүй ангилалд орсон.

  • Хамгийн зориулалтын бус “Хөтөл”, “Кью Эс Си”

 Худалдаа, хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкны зээлийг хувийнхаа банкны зээлийг төлөхөд зарцуулж, зориулалтын бусаар ашиглажээ. Энэхүү баримт нь Хөгжлийн банкинд хамгийн их буюу “Хөтөл” ХХК-ийн 295,7 тэрбум төгрөгийн өртэй шууд холбогдож байна. “Хөтөл” компани Хөгжлийн банкнаас 10 жилийн өмнө 2012 оны 10-р сарын 19-ний өдөр  61,2 сая долларын зээл авсан. Үүнийхээ 34 сая долларыг нь Худалдаа хөгжлийн банкны, 5,56 сая долларыг нь Улаанбаатар хотын банкны зээлийн төлбөрт зарцуулжээ. Өөрийнхөө хувийн банкны зээлийг төлөхөд 40 шахам сая доллар зарцуулсан нь Хөгжлийн банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

  • Хамгийн их өр үүсгэсэн  Н.Мөнхбат

 “Фортуна” Н.Батбаярын туслахаас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар дэвшсэн Н.Мөнхбатын үед олгосон хамгийн том 4 зээл өдийг хүртэл төлөгдөөгүй. Н.Мөнхбатын олгосон зээл Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн тал хувийг эзэлж байна. Түүнийг Худалдаа, хөгжлийн банкнаас хэт өндөр үнээр Хөгжлийн банкинд байр худалдаж авсан хэргээр шүүгдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаагаар мултарсан. Худалдаа хөгжлийн банкны барилгаас 11, 12-р давхрыг нь 28 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг шилэн барилгыг барьсан бүх зардал нь 28 тэрбумаас хэтэрдэггүй. Хөгжлийн банкныхан захирлаасаа эхлээд Худалдаа хөгжлийн банкны хамгаалалтын албанд орох гарахаа цагдуулдаг гэсэн үг. 

  • Хөгжлийн банкинд хамгийн олон тавиултай “сахал” Д.Эрдэнэбилэг

 Хөгжлийн банкинд хамгийн их өртэй, хамгийн зориулалтын бусаар зарцуулсан, хувийн барилгынхаа талбайг зарсан “сахал” Д.Эрдэнэбилэг гар хөлөө зээл авахаас зээл төлүүлэх хүртэлх бүх шатанд байршуулсан. ТУЗ-ийн даргаас, өрийн мэргэжилтэн, газрын дарга гэх зэргээр түүний сүлжээ ажилладаг. Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авсан Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын эхнэр Ц.Одмаа өрийн мэргэжилтнээр одоо ч ажилладаг. Харин 213 тэрбумын өртэй “Кью Эс Си”-гийн 30 хувийг эзэмшдэг “Оргил Смарт Солюшн” компанийн эзэн Бат-Оргил Эрсдэлийн газрын даргаар ажиллаж байсан байх жишээтэй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар Эрдэнэтийн 49 хувийг төлөөлж байсан. 

 

 



 


 



 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.39
    2022/02/20

    Ene erdenebileg gej shunaliin tulamiig mongoliin tur bariad shorond hiij ch chadahgui baigaa ni uneheer emgeneltei ymaa.

    Хариулах
  • 213.87.135.226
    3 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.9.40.228
    7 цагийн өмнө

    Хулгайчуудг баривчил зээлээ төлөхөөр н сулла! угий мөнгө зөндөө байгаа ххб аар нь төлүүл

    Хариулах