Байгаль орчин, аялал Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаж төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаас судалж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.
Нийт 5 га талбайг эзэлж буй тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж байгаа бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ.
Гэвч хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад буй юм.
Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Ташрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 23, 24-нд зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.138
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах