Д.Пүрэвбаатар: МоАХ-ын тамга тэмдгийг ашиглаж, дураараа авирласан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна

2022/02/21

Монголын Ардчилсан холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баасан гарагт “Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн”-ийг нэр бүхий иргэд зохион байгуулсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, ЦЕГ-т гомдол гаргаж байгаа аж.

Монголын Ардчилсан холбооны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар: 

“Монголын Ардчилсан холбооны хэрэг эрхлэх газар, хяналтын зөвлөлөөс С.Эрдэнэ болон Д.Монголхүү, А.Цэрэнбат нарын найман иргэнтэй холбогдуулж бид ЦЕГ-т гомдол гаргаж байна.

Тэд Монголын Ардчилсан холбооны дүрэм, журмыг илт зөрчиж, тус холбоог шинээр байгуулж байгаа эсвэл түүний зохион байгуулалтыг өөрчилж мэт ойлголт төрүүлж байна.

Мөн Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй манай тамга тэмдгийг ашиглаж, дураараа авирласан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ. Учир нь тухайн нэр бүхий иргэд иргэдийг төөрөгдөлд оруулж, улс төрийн намын үйл ажиллагаандаа Монголын Ардчилсан холбоог ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж, иргэдээс мөнгө татаж, хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид Монголын Ардчилсан холбооны нэр, тамга тэмдэг, логог дураараа ашиглаж буй явдлыг таслан зогсоохгүй бол улс төрийн нам нь олон нийтийн байгууллагын гишүүдийг ч төөрөгдөлд оруулж, тэднээс мөнгө татаж, намынхаа үйл ажиллагаанд ашиглалаа.

Улс төрийн нам нь Төрийн бус байгууллагын нэрийг хэтэрхий ихээр зээлдэж байгаа нь сонгуулиа үйл ажиллагаанд ашиглаж буй бусармаг үйлдэл юм. Цаашид ийм үйлдэл гаргуулахгүй байхыг хүсэж байна.

Манай холбооны дүрэмд "зөвлөгөөн" гэж байдаггүй. Гэтэл зөвлөгөөн хийх нэрээр иргэдээс мөнгө татсан байгаа юм. Мөн тэд яаж гишүүдийг цуглуулсныг мэдэхгүй байна. Тэнд цугласан 300 гаруй хүний 5-6 нь л манай холбооны албан ёсны гишүүн байсан.

Монголын Ардчилсан холбоог одоогоор Х.Баттулга гэдэг хүн тэргүүлдэг. Тухайн зөвлөгөөнд түүнийг цахимаар оролцож байна гэх зүйлийг зохион байгуулалттай хийж байгаа. Учир нь Ардчилсан холбооны дүрэмд Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр зөвлөгөөн хийнэ гэсэн ойлголт огт байхгүй.

Х.Баттулга гэдэг хүн тэр зөвлөгөөнд оролцоогүй, оролцох ч ёс байхгүй. Хэрэв оролцсон байвал бидний зүгээс дүрмээр хориотой үйл ажиллагаанд оролцсон гэх асуудлыг гаргаж тавих ёстой. Тиймээс Х.Баттулгыг тухайн зөвлөгөөнд оролцоогүй бөгөөд оролцсон гэх мэдээлэл нь гүтгэлгийн шинж чанартай зүйл гэж үзэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.131.91
    2022/02/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.182.218
    2022/02/21

    С.Эрдэнэ гээд "муу үсийг" хусахгүй бол АН гэж байхгүй боллоо, "Бах"-ыг хор өгдөг ч юм уу үхүүлэхгүй бол өөдлөхгүй нь дээ

    Хариулах