СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жонш олборлох уурхайн ажилтан шороонд даруулж амиа алджээ

2022/02/22

Хэнтий аймгийн Батноров сумын долдугаар багийн “Бэрх” тосгонд Жонш олборлох уурхайд нуралт болж, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Уурхайн шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 22-ны 00:28 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан 53 настай иргэн  бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.137
    2022/02/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах