Өчигдөр зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд энджээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтой суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход автомашины төмөр хийцэд 11 настай эрэгтэй хүүхэд хавчуулагдан нас барсан байсан ба цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.66
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах