Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь нь буюу нэг их наяд найман зуун далан дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон бол 845 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон байна.
Хөгжлийн банкны асуудлыг нийгэмд хөндөн гаргаснаас хойш 21 ААН 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн байна. Шүүхийн шатанд 30.9 хувь нь байна. 11 удаа хойшилсон шүүх хурал байна.
Зээлийг зориулалтын бусаар ашигласан 20 ААН байна. Тухайлбал, “Болор шүр” ХХК, Капитал банк, Бэрэн групп ХХК зэрэг байгууллагууд багтаж байна. Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. 777 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт зээл 2012 оноос эхлэн олгогдсон. 2021 он хүртэл олгосон зээлээс 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод байна.
Нийт зээлээс 1.2 их наяд төгрөг нь чанартай гэж үзэж байгаа. Нийт зээлийн 52 зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан.
797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жил хүртэлх хугацаа хэтрэлттэй байна. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, 3 жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна. Хэвийн зээлтэй 20 аж ахуйн нэгж байгаа.
Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийгээд байна. Амжилттай хэрэгжиж байгаа найман төсөл бий. Шалгалтын ажил үргэлжилж байна. Хөгжлийн Банк зургаан шаардлагын гурвыг нь хангаж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.66
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах66.181.190.155
Нэгэнт тогтоосон юм бол зарлаад. Эсвэл худлаа хэлээд байгаа юм.уу
Хариулах