Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилэн дансны мэдээлэлд өнгөрөгч 2021 оны аравдугаар сард Нью Имплант ХХК-ийн данс руу гэрээний төлбөр болгож 7 сая 800 мянган төгрөгийг шилжүүлсэн нь дурдагджээ. Гэвч цахим сүлжээнд гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг байгууллагад төсвийн мөнгө яагаад шилжсэн талаарх асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулж байна.
"Нью Имплант ХХК-иас ариутгалын хаалга авч номын сангуудад байршуулсан"
Тэгвэл тус мэдээллийг НИТХ-ээс тодруулахад "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 01-нээс соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ нь Монгол Улсын Төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон.
Улмаар Нью Имплант ХХК дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд, уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг аравдугаар сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн" гэх тайлбар мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.133.66
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах