Хөгжлийн банкны ИХ ӨР: Д.Эрдэнэбилэг улсад 488 тэрбумын хохирол учруулжээ

2022/02/23

Хөгжлийн банкнаас 2015 оны 12 сад 71,3 сая ам.долларын санхүүжилт авч зээлээ эргэн төлөөгүй “Кью Эс Си” ХХК-ийн хэргийг 2022 оны 1 сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхээр хэлэлцэж 192,5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн. 

“Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 12 сарын 01-ний өдөр 71,3 сая ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

2014 оны 4 сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Кью Эс Си” ХХК-тай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” 30 жилийн концессын гэрээг байгуулж, тус гэрээгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар эдлэх, төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх зэрэг давуу эрхүүдийг бий болгосон байдаг.

Улмаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 2014 онд дээрх давуу эрх эдлэх компанийн эрхийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртолгой, Төмөртэйн уурхайнуудаас олборлосон болон цаашид олборлох бүх төмрийн хүдрийг захиран зарцуулж буй юм.

 Хөтөл ХХК

Мөн л Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Хөтөл” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2012 оны 10 сарын 16-ны өдөр 61,3 сая ам.долларын зээл авсан бол зээлийн нийт төлөлт болох 296,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэйгээр чанаргүй зээлийн толгой цохиж байна.

“Хөтөл” ХХК нь Хөтөлийн цемент шохой компанийн үйл ажиллагааг өргөтгөх менежментийн хувьчлал нэрээр Хөгжлийн банкнаас тус зээлийг авах үед компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Р.Мөнхтуул 30 хувь, Д.Мишиг 20 хувь, Г.Энхбаяр 50 хувийг тус тус эзэмшиж байв.

Тэгвэл дээрх томоохон зээлдэгчид болох “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд Д.Эрдэнэбилэг болон түүний хувьцаа эзэмшдэг Худалдаа Хөгжлийн банктай нэгдмэл сонирхолтой болохыг хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.

Түүгээр ч зогсохгүй “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээр Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк дахь зээлүүдээ төлж зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төрд их хэмжээний буюу 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг мөн тогтоогоод байна.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.66
    2022/02/24

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 202.126.89.140
    2022/02/24

    Шүүх дийлвэл дийлнэ даанч халаас нэг болчихсон байгаа байх ернь ард олны заяа тэнгэр хулгайчдынхаас илүү байж тэд гэсгээлээ өөрөөрөө төлөх цаг ирнэ

    Хариулах
  • 66.181.180.9
    2022/02/23

    Төрийн хууль дийлдэггүй ч Тэнгэрийн гэсгээлээс хаашаа зайлахав дээ

    Хариулах
  • 81.223.16.46
    2022/02/23

    Энэ хүнээс яагаад айгаад байдаг юм монголын төр

    Хариулах
  • 202.9.40.103
    2022/02/23

    Хуулинд захирагдадгүй цайчихсан луйварчмн юмаа. Бүх банкуудыг гартаа авчихсан дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг хулгайч шив дээ. Хэзээ нэгэн цагт нүгэл чинь нүдээрээ гарна даа хулгайч минь. ӨРӨӨ ТӨЛ ЛУЙВАРЧААН.

    Хариулах
  • 66.181.187.241
    2022/02/23

    Энэ эрхэмийг монголын хууль шүүх байтугай төр нь дийлэхгүй шдээ. Хаха.

    Хариулах
  • 202.55.188.99
    2022/02/23

    ene ovgoniig horiochee!! 49 r zuger garaad irsen ard n miye enkhbold badamjunai jenko bdag gsen unen bh shuuh tsagdaagaar n atgandaa oruultsan

    Хариулах
  • 192.82.68.203
    2022/02/23

    ИЙМ их хөрөнгө луйвардсан хүнийг яриад л суух хэрэгтэй юм уу? ШУУД баривчлаад хорих хэрэгтэй.

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/02/23

    Ene nuhriig haga daraad ugoochee TUR gej baigaa bol !!!! Oyunerdene Saidaa !!!!

    Хариулах